13》Тал зүрх.

168 13 10
                                    

"Сантад итгэдэг байсан үе саяхан мэт л санагдаж байна. Хамтдаа өвөл болхоор арын хашаагаа дүүртэл цасан хүн хийдэг байж билээ. Хэр олныг хийнэ тэр чинээгээрээ хүсэл биелдэг гэсэн үлгэрийн номны жижиг ишлэлд итгэсэн байсан үе шүү дээ.

Дунд ангийн зул сараар сургуулийн үдэшлэг дээр Санта ирэх үед хоёулаа жинхэнэ Санта Клаус ирлээ гэж их баярлаж байсан ч харамсалтай нь тэр Санта сургуулийн захирал Хостон Венн байж таарсан. Тэр үеэс хойш хоёулаа Сантад итгэхээ больж, зул сар болгоноор захиа бичиж явуулхаа больсон шүү дээ. Чи санаж байна уу? Ким Жундэ. Намайг сонсож байна уу?"

Эргэн тойрон цагаанаар хүрээлсэн, эмийн нихүүн үнэр шингэсэн өрөөнд сувилагчийн хувцас өмссөн охины дуу л цуурайтан сонсогдох ажээ.

Цагаан даавуугаар цээж хүртлээ нөмөрөн хэвтэх залууг дүрслэн хэлвэл. Өтгөн хар хөмсөг, см хэртэй урт сормуус, уул толгод мэт өндөр хамар мөн өнгөө алдаж хатсан цайвар уруул. Түүний бүх зүйлс төгс мэт боловч нөмөрсөн цагаан даавуунаасаа ялгах аргагүй цонхийсон арьс төгс гэсэн бүхнийг нь дарж байлаа.

Сувилагчийн хувцастай охин суусан сандалнаасаа өндийн бүжих мэт туялзах хөшигний цаадах хээтэй цагаан цонхыг хаах үед хөшиг бүжгэлхээ болин гунигтай гэгч нь доош бууна.

Охины энгэрийн тэмдэг дээрх Ким Ажон гэсэн нь түүний нэр бололтой.

Ажон цэвхий хүйтэн байх Жундэгийн хөлийг халуун даавуугаар ороон тавиад гол хэсэг нь хонхойсон савхин бүрээстэй дугуй сандал дээрээ эргэн суух үед бага зэргийн чихран дуугарах нь сонстоно. Ажон мөрөө шүргэх хүрэн үсээ хойш нь шууж боогоод хоёр гараа өвдөг дээрээ тавин тайван хэвтэх залуугын зүг ширтлээ.

Хэсэг хугацааны аниргүй байдалыг зүрхний хэм унах түгшүүрт дохио Ажоныг сандаргаж орхив.

Орны толгой дээрх улаан товчийг Ажон түргэхэн гэгч нь цагаан алгаараа дарлаа.

Ажоны хонин бор нүд сандран яахаа үл мэдэн тэвдэн зогсох үед цагаан халаадтай эмч болон хэдэн сувилагч нар ирэн орон дээр хэвтэх Жундэг тойрон зогсож, цахилгаан багажаар цохиулж эхлэв.

Ажон тэднээс хэдэн алхамын зайтай зогсон тэднийг ажиглаж байх үед дотор нь харанхуйлж байгааг царайнаас нь л мэдэж болхоор байна. Цээж нэвтлээд гараад ирэх гэж байгаа мэт цохилох зүрхээ тайвшруулахын тулд хэдэнтээ гүнзгий амьсгаа авсан ч нэмэргүй нь. Нүдээ аньж, нээсэн ч түүний зүрх тайвширсангүй.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now