7》Le diable - guccimbb.

460 34 28
                                        

"Хайр гэж үгүй.
Хайр гэж хаана ч үгүй гэх бодлыг тээсэн нэгэн чөтгөр нэгэн удаа хүний ертөнцөд ирчихжээ."

Тэр чөтгөр сэтгэл хөдлөл гээчийг үл мэдэх, үхэл хагацал ирэх нь ойлгомжтой, тиймээс гуниглах шаардлага үгүй, гуниг гэдэг хэрэгцээгүй зүйл хэмээн сэтгэдэг байж гэнэ.

Чөтгөр өөрийн хурц шүднүүдээ хүн адил хувирган сүрлэг том эврээ нуун далдалж, далавчаа хумин эгэл хүн шиг төрхийг өөртөө бий болгон хүмүүний дунд оров.

Хүмүүсийн идэж буй хачирхалтай хавтгай дугуй хэлбэрийн гурил хачин сайхан амттай санагдана. Үүнийг хүмүүс "пицца" хэмээн нэрийдэх ба өөрсдөө ч амаа олохгүй идэх юм гэнэ. Чөтгөрийн шүлс өөрийн эрхгүй л урсах бөгөөд чухам амтанд нь ороод 5 хайрцаг пиццаг ганцаараа идчихэв. Даанч чөтгөр хүний ертөнцөд хэрэглэгддэг мөнгийг мэддэггүй аж.

- Алив? Мөнгөө! Муу мөнгөгүй гуйлгачин гэсээр пиццаны газрын эзэн сүрхий орилж гарахад чөтгөр дотроо "өөр лүү нь зандарсан хүнийг хороох" тухай бодоод сууж байв. Гэтэл хаанаас ч юм бэ нэгэн залуу гарч ирээд бүх тооцоог нь хийчихэж гэнэ.

- Та өлссөн хүнд хатуурхаж байна. Ямар их идсэнийг нь хараач. Гарцаагүй өлссөн байж таараа. Май хариулт хэрэггүй гэсээр өнөөх хачирхалтай залууг дуугарахад чөтгөрийн толгойноос "хороох" гэдэг үг арчигдчихав.

Чөтгөр залуугийн араас дагахаар шийдэж гэнэ. Ямар хүн болоод түүнд хариу нэхэлгүй туслана вэ? Чөтгөрийн толь бичигт бол хүн гэдэг "чөтгөрүүдийн нэгэн төрөл" бөгөөд ямагт хувиа хичээх зан нуугдаж байдаг гэдгээрээ онцлог хэмээн уншиж байжээ.

Залуу бусдаас хавь илүү өөр байлаа. Дугуй унан явах залуу цаг үргэлж нүүрэндээ хачирхалтай зүйлийг тодруулна. Үүнийг хүмүүс "инээмсэглэл" гэж нэрийднэ.

Залуу өдөржин шуудан зөөгөөд тун чиг завгүй ажиллах юм гэнэ. Хамгаалалтын дуулгаа өмссөн түүнийг чөтгөр харин төвөггүйхэн сэмхэн гэтэн хаа явсан газраар нь дагана...

Үдэш орой айлчилж хотыг харанхуй нөмрөнө. Энэ цагаар хөл хөдөлгөөн багасах бөгөөд дуу чимээ хүртэл намсах шиг .

Чөтгөрийн хэллэгээр "хачин хүн" гэгдэх энэ залуу өдөржин ажилласны эцэст харанхуй гудмаар дугуйгаа түрсээр урагшлана. Түүний төрх ялангуяа харц нь ямагт оч мэт гялалзах бөгөөд энэ нь яг л хязгааргүй эрч хүч болон хүч чадлаар дүүрсэн мэт мэдрэмж өгнө. Энэ л мөчид чөтгөр дотроо "Хэрэв энэ залуу бидний нэг байсан бол хамгийн хүчирхэг чөтгөр болох байжээ" хэмээн бодоод хөнгөхөн санаа алдана. Түүнд энэ залуугаас ундрах хүч хүнд баймааргүй хайран санагдсан нь энэ аж.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now