20》Чамтай өнгөрөөсөн 15 жил - SUNNY__DJ.

167 14 11
                                    

5-н давхар барилгуудаас бүрдэх хуучны хорооллыг дахин төлөвлөлтөнд орсон гэхийг илтгэх мэт шар, хар алаг өнгийн туузаар ойролцоох орчинг хашсан байх ажээ. Харин энэ хорооллын голд хүүхдийн тоглоомын талбай байх агаад зарим тоглоом нь олон жилийн элэгдэлтээс эвдэрж хэмхэрсэн байна. Гэвч шороонд дарагдаж, наранд элэгдсэн байгаа энэ тоглоомын талбайд хэн нэгний нандин дурсамж шингэсэн байгааг хэлэх гэсэн мэт хажууд нь нэгэн залуу зогсож байлаа.

2020.05.01

Хүүхдүүдийн хашиграх, инээлдэх холилдон сонсогдох тоглоомын талбайн хаа нэг сүүдэртэй, хүний нүднээс хол газар хэсэг хүүхдүүд бөөгнөрөлдсөн байх аж. Гэхдээ энд тоглож наадах бус нэгнээ гадуурхаж байгаа нь харамсалтай.

-"Мин Юнги, Танай ах чинь ярьж чаддаггүй гэсэн байхаа? Чи ч өрөвдөлтэй юм аа. Чи ч гэсэн гажиг биздээ? Манай хорооллоос ахтайгаа хамт яваач. Манай хороолол танай ах та 2 шиг гажгуудад зориулагдаагүй." гэх мэтээр урд нь зогсох туниа муутай хүүг гоочлоно. Энэ дундаас гэнэт нэг хүү гарч ирэн тэрхүү хүүгийн мөр рүү хүчтэйхэн түлхэхэд, тэрээр эрчиндээ унан гараа шалбалав. Дахин нэг хүү тэрнийг цохих гэж байхад ардаас нь гэнэт нэг цэцэгтэй сандаал нисэж ирээд гар далайсан хүүгийн ар дагзанд нь буулаа. Ирсэн өвдөлтөд нулимс нь цийлэгнэн, шүдээ зуун эргэн хартал нэгэн охин зогсож байв.

-"Хөөе, та нар болиоч. Би ээжийгээ дуудлаа шүү." Охины хэлсэн энэ үгэнд хүүхдүүд сандралдан тэр дороо таран явлаа. Тэднийг явсаны дараа өнөөх охин хүүгийн урд очин сандаалаа өмсөнгөө

-"Чи чинь тэнэг юм уу? Яагаад юу ч хэлэхгүй дээрэлхүүлээд байгаа юм бэ? Дараагийн удаа өөрөө юм хэлэх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр чадахгүй бол намайг дууд би чамайг хамгаалж өгий. Энэ амлалт шүү." гээд шалбарсан гарыг нь аван зөөлөн үлээж өгчихөөд халааснаасаа туулайтай наалт гаргаж ирээд нааж өгөв. "Ингээд одоо зүгээр за. Би ингээд явлаа ээж намайг хайж байгаа." гэчихээд босоод явах үедээ гэнэт эргэж харан "Хэсү. Ким Хэсү гэж миний нэр." гэхэд тэр үед л хүү толгойгоо дээшлүүлэн эгц харсан юм.

"Намайг харин Мин Юнги гэдэг."

1998.07.02

Тэр бидний хамгийн анхны уулзалт байсан. Ким Хэсү.

Их завсарлагааны хонх дуугарахтай зэрэгцэн бага сургуулийн хүүхдүүдийн шуугих чимээ сонсогдоно. Сургуулийн коридориор гүйлдэх хүүхдүүдийн нэг нь газар суун уйлж байв. Тэр үед нь түүн дээр нэгэн залуу очин толгойг нь зөөлхөн илэнгээ аргадаад, шалбарсан өвдөгөнд нь шархны наалт нааж өгчихөөд явав. Харин тэр залуу ямар нэг юм санасан мэт инээмсэглэнэ.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now