Үнсгэлжингин үлгэрийн бараг 100 дахь удааагаа уншчхаад өөрийн суудал дээрээ очиж суув.
Одоо хүртэл бодогдож байгаа бодол гэвэл Үнсгэлжингийн хойд эгч нар. Үнсгэлжингийн эгчийн амьдрал аз жаргалтайгаар төгсөх боломжтой юу? Үргэлж муугаар бичигддэг үнсгэлжингийн хойд эгч нар.
Бага байхдаа үргэлж Үнсгэлжин биш түүний хойд эгч нар өрөвдөлтэй санагддаг байсан. Хүн бүр л үнсгэлжинг анхаарч хэзээ ч түүний эгч нарыг тоож байгаагүй. Муу гол дүрд ч гэсэн шалтгаан байдаг шиг тэдэнд ч гэсэн шалтгаан байсан байх.
Зөвхөн өөрт сонсогдох бодлоо пянз шиг дахин нэг сонсчхоод гэр лүүгээ харихаар зэхэв.
Гэртээ орж ирэн үүдний өрөөндөө байх томоос том толь руу анхаарлаа хандууллаа. 4-н настайгаас минь хойш надтай цуг байсан толь. Тэр хугацаанд ойр дотны хоёр ч хүн маань хорвоог орхисон байхад надад зөвхөн энэ толь л байсан мэт мэдрэмж төржээ.
Толь руу ойртон өөрийн тусгалыг харвал намайг тэс өөр зүйл хүлээж байсан юм. Үнсгэлжингийн хойд эгч нар газар мөлхөн шал арчих ба Үнсгэлжин яг л хатан хаан шиг өөрийн суудалдаа суух аж.
"Хурдан хийгээч!!! Хөдөлж чадахгүй ямаа шиг бээцэгнээд байх юм"
"Үнсгэлжин минь бид хоёр өдөржингөө л энэ шалыг зүлгэлээ шүү дээ"
"Би бол ханхүүгийн ирээдүйн эхнэр Үнсгэлжин. Та хоёр шиг азгүй амьтдын мөрөөдөөд ч барамгүй эд хөрөнгө надад бий. Ирээдүйн энэ улсын хатантай яаж ярьж байгаа чинь энэ вэ!!!" гэж хэлээд уурссандаа гарт тааралдсан ваараа зочны өрөөнд байрлар толь руу шидвэл. Дөнгөж саяхан өмнө минь байсан толь хагарах нь тэр.
Гэнэт л хаанаас ч юм сэрүүлэгний дуу гарахад би зүүднээсээ сэрлээ. Тиймээ бурхан минь ердөө л зүүд байж. Орноосоо босон үүдний өрөөн дэх толио харвал газар хагарсан шилний хэлтэрхий үлдэж толь нэг хэсгээрээ цуурсан байлаа.
Сонин юмдаа би яах арагагүй л зүүдэлсэн юмсан.
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
De TodoБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.