Намайг Ким Сүхён гэдэг. 16 настай. Ээжтэйгээ амьдардаг. Бусдын л адил жирийн амьдралтай охин.
Бусдын л адил гэсэн маань их учиртай. Учир нь надад бусдын адил сайн найз, нууцхан хайрладаг хүн байгаа. Нэг их онц гойд юм байхгүй ч хүн бүрт байдаг зүйл надад байдаг.
Тэр нэг сайхан өдөр миний нууцхан хайрладаг хүн надад үерхэх санал тавьсан. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би ч бас өөрөө маш ихээр гайхсан. Тэгээд мэдээж зөвшөөрсөн.
Ингээд л миний сайхан хайрын түүх эхэлсэн юм.
Би: Ээж ээ. Би Тэхёнтой уулзчихаад ирье.
Ээж: Тэхён гэж хэн билээ?
Би: Миний хайртай хүн байгаа юм. Өнөөдөр бид анхны болзоондоо явна.
Ээж: Хөөх, сайхан хэрэг байна шүү. Тэгвэл цайгаа уугаад гар.
Би: Зүгээр ээ. Замаараа юм аваад идчихнэ. Яараад байгаа болохоор явлаа шүү.
Гэрээсээ гарахад хайртай хүн минь инээмсэглэн угтах ямар сайхан гээч?
Тэхён: Анхны болзоондоо бэлэн үү?
Би: Мэдээж бэлэн. Бид хамтдаа хосуудын хийдэг бүхнийг л хийлээ.
Кино үзэж, гадуур алхаж, тоглоом тоглож, хоол идээд л...
Хайртай хүнээ өөрийн болгочихоод, ингээд л хамтдаа явах жаргал биш гэж үү?
Бид хоёр ч үерхээд олон сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд илүү дотно болж, өдрийн ихэнхи цагийг хамтдаа өнгөрүүлдэг болсон. Магадгүй энэ үе л миний амьдралын хамгийн жаргалтай үе байх.
Ээж: Сүхёнаа. Би багштай чинь ярьсан. Чиний сурлага муудаад байна гэх юм. Хичээлээ хийж байгаа биз дээ?
Би: Хийж байгаа.
Ээж: Наад утсаа ширтэхээ болиод надтай яриадах.
Би: Хэцүү юм бэ? Яачихаад байгаа юм?
Ээж: Ирээдүйн чинь төлөө хэлж байна. Хичээл сурлагандаа анхаар л даа. Төгсөх анги юм байж юугаа хийгээд яваад байгаа юм?
Би: Ойлголоо доо. Би хичээлээ хийчихнэ.
Ээж: Алив наад утсаа хураалга. Шалгалтаа өгөөд, онц гарах хүртлээ утастай болно гэж битгий бод.
Би: Ээж ээ! Ээж: Одоо болно оо. Хичээлээ хий.
Ёстой нээрээ... Яг Тэхёнаас чухал асуулт ирж байхад чинь. Одоо хариулаагүй гээд уурлах байх даа?
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.