"...бид энэхүү төслийг хэрэгжүүлснээр группийн хувьцааг нэмэх бөгөөд мөн шинэлэг санаа учир их амжилт дагуулна гэдэгт найдаж байгаа. Анхаарал тавьсанд баярлалаа." хэмээн өөрийн боловсруулсан үнэртний санааг лекц болгон хурал дээрээ амжилттай танилцуулж дуусав.
"Сарнай болон мэлрэг цэцгийн үнэр, бэрсүүт жүржийн сэрүү татам содон чанартай холилдож, дээрээс нь ваниль ханхлуулна гэдэг нэг тийм өвөрмөц хэр нь эрхэмсэг үнэрийг үүсгэжээ." гэж захирал маань туршилтад гаргасан сүрчигийг минь үнэрлэнгээ хэлэв.
Магтаал хэлж мэддэггүй хямсгар зантай учир түүнээс ийм үгс сонсоно гэдэг надад хэмжээлшгүй их урам зориг өгч байсныг үгээр хэлж, үзгээр бичих аргагүй юм.
Магтаалын үг сонсохоос гадна шинэ үнэртний санааг минь дараа долоон хоногоос үйлдвэрлэж, худалдааны зах зээлд нийлүүлнэ гэсэнд хурлын өрөөнөөс гарахдаа ганцаараа нүүр дүүрэн инээмсэглэсэн байлаа.
"...ингээд энэ оны шилдэг үнэртнээр 2019 оны сүүлчээр гаргасан ФлоКют сүрчиг шалгарсан байна. Үнэртэн зохион бүтээгч КимЖисү танд баяр хүргэе" гэсээр хөтлөгч намайг тайзан дээрээс дуудахад нь ялдамхан инээмсэглээд анхныхаа шагналыг гардан авав.
- Ийнхүү миний амьдралд амжилтын өнгө гэх шинэ амт нэмэгдсэн юм даа.
- Жисү та одоо хорин наймхан настай залуухан тэрбумтан бүсгүй. Сүрчиг зохион бүтээж амжилтад хүрэхээс өмнөх амьдралаа танилцуулж болох уу?
- Би...ядруухан айлын том охин. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Ээж минь элэгний хорт хавдраар өөд болсон болохоор аав минь бид гурвыг тэжээх гэж их зовсондоо.
Аргагүйн эрхэнд арван зургаан нас хүрээд ажил хийж оройн хоолтойгоо золгодог болсон сон.
Оюутан болох үедээ амьдардаг байсан хашаа байшингаа барьцаанд тавин зээл аваад тэтгэлэг дээрээ нэмэрлэж их сургуульдаа гологдолгүй суралцах боломжтой боллоо.
Харин ажилд орсон эхний жилд маань аав дүү нар минь автын ослоор өөд болсон нь надад их хүндээр туссанд би ч мөн үхэхээр хэд хэдэн удаа оролдсон ч амжилт эс олж байв. Нэг өдөр ирээдүй өөрчлөгдөнө өө гэх бодолдоо ялагдан өвдсөн ч бусдаас илүү хөдөлмөрлөж байсанд одоо ингээд нийгэмд нөлөө бүхий бизнес хадагтай болоод сууж байна.
- Гайхалтай. Хадагтай таны хувьд амьдралын өнгө гэж юу вэ?
- Миний хувьд... Амт юм уу даа. Амьдралын өнгө бүрийг илэрхийлэх амт байдаг гэдэгт итгэдэг болохоор "Амт" л гэж хэлмээр байна.
- Тэгвэл амжилтын өнгө яг ямар амттай вэ?
- Амжилтад хүрэхийн тулд золиос хэрэгтэй учир Хатуу. Бусдад магтуулахдаа баярлах үүднээс Зөөлөн. Унах болгондоо шаналдаг болохоор Гашуун. Эргэн тойрноосоо дэмжлэг авдаг тул Чихэрлэг. Амт бүр ямарваа нэгэн мэдрэмжийг илэрхийлдэг болохоор Амжилтын өнгөний амтыг Исгэлэн гэж хэлмээр байна. хэмээн эелдгээр хариулаад алаг нүдэндээ хурсан эрдэнэ мэт үнэтэй нулимсаа урсган ярилцлагаа дуусгалаа.
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.