14》Өрөө.

156 13 8
                                    

Залуухан хосууд хотоос зайдуу байшин худалдаж авна. Гэхдээ тэр байшин дахь өрөө маш том нууцыг агуулдаг бөгөөд тэрхүү хосууд яах бол? Нууц ид шидтэй өрөө яг ямар учиртай юм бол?

Ээж нь тэр хоёрт хэлэхдээ балгас шиг гэж хэлсэн ч жаахан л засвар хийчихвэл бидний хувьд гэр минь шүү дээ гэсэн. Гэхдээ яг үнэндээ маш их засвар ажиллагаа шаардана, тэр тусмаа ийм аюултай мэт газар...

Засвараа их сайн нямбай хийх агаад, хаяа хаяахан бие биенээрээ тоглолдон инээлдэнэ. Тэхён гэх залуу уран зураг сонирхдог бас өөрөө ч уран бүтээлч.

Гэнэт нэг юм чанга унаж байгаа мэт дуугарахад, Тэхён ажлынхаа өрөөнөөс яаравчлан гарвал эхнэр болох Хабёл гэх эмэгтэй газраар хөглөрч буй хугарсан ширээ сандал янзална.

"Хөөе! Би янзалчихна гэж хэлээ биз дээ" гээд ойртон хэлэхэд хийж байгаа юмаа зогсоолгүй "Дараа сард уу?" гэлээ. Учир нь бодвол залуу уран бүтээлч зураг зурдаг болохоор ажилдаа хамаг анхаарлаа хандуулчихдаг юм болов уу?

Залуу бага зэрэг уурлахад эхнэр нь аргадангуй аятай урд нь очоод инээмсэглэн үнслээ.

"Би яагаад уран бүтээлч хүнд хайртай болсон юм бол?"

Тэр хоёр тус тусдаа өрөөнүүдээр яван хийх ёстой ажлаа хийцгээнэ.
Харин эмэгтэй нэг шүүгээний хаалга онгойлгохоор очиход үхчихсэн мэт шувуу байхыг олоод гадаа тавихаар шийдлээ. Яагаад гэрт нь үхчихсэн шувуу?

Харин Тэхён хэрэггүй өнөөх ширээ сандлаа цонхоороо гарган хаяж байхдаа зэвэрсэн том түлхүүр мэт зүйл олжээ. Тэр түлхүүрээ халаас руугаа хийгээд эргэн ажилдаа орон гарган хаяхад Хабёл яг тэр үед нь өнөөх шувуугаа газар тавин ажиглаж байхдаа юм унахыг сонсоод цочиж орхив.

"Хөөе!" гээд нөхөр лүүгээ хараад буцаад хартал шувуу байхгүй болчихсон байлаа. Эргэн тойрноо сайн шиг ажигласан ч хаана ч байсангүй.

Тэхён юм зөөн явж байхдаа нэг хууларсан обой руу харахад сонирхлыг нь татав. Учир нь цаад талд нь ямар нэгэн юм байгаа мэт санагдан хуулахаар шийдлээ. Хуулан автал цаанаас нь төмрөн хаалга олох нь тэр. Цоож нь яг түүний олсон түлхүүртэй таарах бололтой байсан тул түлхүүрийг гаргаж ирээд хаалгыг нээлээ.

"Хабёл" хэмээн Тэхён дуудаад хоёул хамт онгойлгон харахад хав харанхуй өрөө байсан тул эмэгтэй "Би цахилгаанчин дуудлаа" хэмээв.

Орой ч болж тэр хоёр дарс шимэн сууна. Тэгтэл дээд давхарт юм түжигнэх чимээ гарахад залуу огцом нэг зүг рүү удаан гэгч нь харлаа.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now