16》Анхны хайр.

186 11 12
                                    

Хэн нэгнийг санах мэдрэмж. Гэхдээ хэн гэдгийг нь мэдэхгүй байх хамгийн аймшигтай тийм үү?
Магадгүй ухаан орсноос минь хойш байх. Цээжинд үргэлж хоосон мэдрэгдэх болсон. Хэн ч дүүргэж чадаагүй. Аз жаргалтай байсан ч, чин сэтгэлээсээ инээж байсан ч хоосон хэвээр л байсан. Оршдог гэдгийг нь ч мэдэхгүй нэгнийг санах. Ядаж царайг нь мэддэгсэн бол, тэр хүнийг гэх жоохон дурсамж байсан бол ингэж тарчлахгүй байх. Үхэж ч чадахгүй, амьдарч ч чадахгүй.

Гэхдээ нэг өдөр. Хоосон зай минь дүүрсэн. Тэр хүнийг харах төдийд 17 жил хоосон байсан зай минь дүүрчихсэн.
17 насны минь анхны хайр Ким Тэхён.

Яагаад ч юм харанхуйгаас айдаг. Бүхлээр минь залгичих юм шиг санагддаг болохоор, төгсгөл үгүй хар нүх рүү унаж буй юм шиг мэдрэгддэг болохоор, гэвч хэн хүнээс ч илүү харанхуй намайг тайтгаруулдаг. Цаанаа л дотно дулаахан мэдрэмж өгдөг болохоор айж бас хайрладаг. Харанхуй бүхнийг минь далдалж өгдөг болохоор, сул дорой занг минь нууж өгдөг болохоор хайралдаг. Хачин ихээр тайвширдаг болохоор гарч чадалгүй донтчих вий гэхээс айдаг. Тэр хүн миний харанхуй байсан юм. Төгсгөл үгүй нүх рүү сорчихдог мөртлөө донтом харанхуй байсан.

================================
Тамын хаант улсад:
? " Ааваа гуравхан сар шдээ, гуйж байна"

? "Хаантаан. Хүүгээ явуулчхаа, ингэж их гуйж байхад нь

Хаан санаа алдаад "Ойлголоо, яг гурван сар шүү! Битгий асуудал тариарай Винсент."
Винсент гэгч аавыгаа зөвшөөрсөнд баярлан аав ээж хоёрыгоо тэвэрсээр өрөөнөөс гарлаа.

Дэлхий дээр
Риагын талаас:

Урьдын л адил уйтгартай өдөр.
Кафен цонхоор ийш тийш яаран алхах хүмүүсийг харангаа санаа алдан кофеноосоо балгав.

Тэд нарт ч бас зорилго байдаг болов уу? Мөрөөдлийнхөө төлөө амьдардаг байх даа. Гэтэл би? Мөрөөдөл байтугай амьдрах ч хүсэлгүй өрөвдөлтэй охин.

Кафен хаалга дуугарч хэн нэгэн орж ирлээ.
Хачин сайхан үнэр үнэртсэнд харцаа хаалга руу зүглүүлэв.

Тэр л үед, тэр л цаг мөчид би түүнд дурлачихсан юм. Догдлох ийм байдаг байх нь? Дахин дахин харахыг хүсэх мэдрэмж ингэж мэдрэгддэг байх нь ээ?
Хаа нэгтээ харж байсан мэт хачин дотно санагдах тэр нэгэн.

Харцаа ч салгаж чадалгүй хараад л байсан. Насаараа харсан ч ханахгүй мэт шунасан сан.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now