12 өнгөрч байхад босон, аяга ус залгилаад гэрээс гарлаа. Сургууль дээрээ очиход хэдийнээ 5 хичээл орчихсон байв. Гэхдээ хэнд хамаатай гэж. Сүүлийн 2 цагийг худлаа үнэн утсаар тоглосоор дуусгав.
Жимин : ПС орцгоох уу ?
Би: Хамаа алгаа
Намжүүн : Хичээлдээ ирэхэд яадаг юм бэ чи ?
Юнги : Юун хичээлдээ ирэх гэж харин ч эхний 5 цаг суугаагүй байж яах гэж ирсэн юм ? Зүгээр л таслахгүй
Би : Худлаа үнэн сууж харагдахгүй бол захирал авгай ээж рүү залгаад, оройжин лекц сонсох байсан биз
Жимин : За ямар анх удаа ингэж байгаа биш дээ бушуу явъя л даа, юм авч идээд ПС орцгооё
***
Хэдийн 8 өнгөрсөн тул бид гэр гэр лүүгээ харихаар боллоо. Гэртээ ороход хэн ч байхгүй харанхуй гэр намайг угтлаа.....урьдын л адил. 12 өнгөрөхөд ээж орж ирж байгаа бололтой түлхүүр шажигнаж эхлэв. Удаан шажигнуулсаар л байв, гайхан хаалгаараа шагайтал огт төсөөлөөгүй үйл явдал угтах нь тэр.
Арай хийн амьсгалж мөн суларсан хөлөө арай ядан зөөж алхах ээж минь шүүгээгээ ухан нэгэн эм гарган уух нь үзэгдэв. Ээжийг унтсаны дараа өнөөх эмийг нь интернет-ээс хайж үзэхэд зүрхний маш өндөр тунтай эм байлаа.
Шөнөжин ээжийнхээ талаар бодож хонов. Аав гэдэг хүн угаасаа амьдралд минь байгаагүй, би эцгийнхээ хувьд залуу насны алдаа төдий байсан бол ээжийнхээ хувьд амьдралынх нь хамгийн том бэлэг байсан билээ. Хамгийн сайн гэсэн бүхнийг өгч, хамгийн чанартай бүхнийг идүүлж, хамгийн шилдэг гэсэн сургуульд оруулж өгсөн ээжид минь хийж үзээгүй ажил гэж үгүй.......
Харин би ээждээ юу хийж өгсөн юм бол?
Ганц удаа хоол хийж өгч байсан бил үү ?
Ганц удаа цай чанаж өгч байсан билүү?
Ганц удаа ч болов хөлийг нь угааж өгч байсан билүү?Ядаж л томоотой байх минь яав даа. Зодоон цохион хийж, хичээлээ тасалж, муу ээжийнхээ чихнээс их л хонх уясан даа. Өглөө гэгээ ч ороогүй байхад ажилдаа гараад шөнө орж ирдэг тул би ээжтэйгээ бараг таардаггүй байв. Харин өнөөдөр ээжийгээ гарахаас нь өмнө хурдхан зогсоолоо.
Би : Ээжээ яагаад надаас нуугаад байгаа юм бэ? Юу чинь өвдсөн юм хэл л дээ.
Ээжийн царай илт барайсан ч түүнийгээ хуурамч инээмсэглэлээр далдлан : Юу гэсэн үг вэ хүү минь
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.