Винсент Ван Гог нийгмийн гажуудал байсан гэж үү?
-Үгүй ээ. Тэр гажуудал бус, гагцхүү ердийн сэтгэхүйн хязгаараас хальсан нэгэн.
Бүдүүлэг нийгмийн хохирогч болчихсон юм.Винсент Ван Гог-ийн хоёр туйлт эмгэг
Эдвард Мунк -ийн давчуу орон зай
Л.В. Бетховены олон туйлт эмгэг
Гояа-гийн хий орон зайны жихүүцэм "хар зургууд"
--
Этгээд хувцаслалттай залуу эр хуучирсан радиогоор хангинах үдшийн мэдээг чих тавин сонссоны эцэст өөрийн эрхгүй санаа алдчихав.
Акрилкан будаг шалан дээр асгарч, буйдхан буланд хугарсан бийр мэр сэр харагдах эгэл нэгний урлан.
Элдэв гуаш ширээн дээрээс
Этгээд гунигтай ширтэнэ
Эзэн нь хаачаа юм бол оо?Тоосонд идэгдсэн
Тосон зургууд
Зотон даавуун дээр
Зонхилох эрхмийн хөрөгҮдшийн цэнхэр өнгийн үстэй, үүлсийн араар үүрсэх сарны туяа шиг гэрэлтэм харц, нүдээрээ ярих шиг тийм л тунгалаг мэлмийтэй ганцхан эрхмийг дүрслэх эдгээр зургууд.
Буйдхан буланд бодолд дарагдан суугаа залуу эрхмийг Ким Тэхён гэнэ. Зотон даавуун дээр дүрээ мөнхөлсөн нэгэнтэй дэндүү төстэй харагдах аж.
Бодлын чанадад айлчилсан түүний харцанд нуугдах гуниг, хацар давсан нулимсны учир хананд өлгөөтэй бүсгүйн хөрөг байв уу?
Магадгүй л юм.
Дурсамж дунд хөврөх дуу алдам дурлалаа санан дурссан нь энэ ажээ.
1990 оны 10 сар
Намрын өнгөнд уусаж буй Ахлах Сургуулийн арын талбай
Чив чимээгүй, цийлгэнэсэн бүдэг гэрэл
Гэрэл үгүйд
Ганцаар зугаалах
Гэрэлт цохНаён . . .
Санаж байна уу?
Аниргүйн чанадад айлчилсан
Анхны учралаа . . .Яагаад ч юм хэлэх үггүй болчихсон хэсэгхэн хором.
Юунд ч юм тэгтлээ анхаарал хандуулах бодлогоширсон харцыг чинь одоо ч санаж байна хайрт минь.
- Тэд их сонирхолтой, гэрэл үүсгээд л. Нисээд л. Ер бусын зүйл шүү гэж би түүний анхаарлыг өөртөө татсан юм.
![](https://img.wattpad.com/cover/224403082-288-k50931.jpg)
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.