25》Thinking.

179 10 10
                                    

Бодож байна.
Өдөр бүр, цаг, минут, секунд бүрт өөр өөр зүйлсийн тухай тасралтгүй бодож байна. Хэзээ ч зогсоож болохгүй юм шиг эсвэл зогсооё гээд ч хүчрэхгүй мэт.

"Би л өөрийнхөө юу хийхийг мэдэх болно. Хэн ч надад зааварлах албагүй. Би зөвхөн өөрийнхөөрөө хийх болно."
Хүмүүсийн дийлэнхи нь ингэж боддог биз. Гэвч үнэн хэрэгтээ та чадахгүй.
Та өөрийнхөө толгойнд орж ирж буй бодлоо хэрхэн захирахыг ч мэдэхгүй ш дээ. Бас тэр зүйлийг хаанаас гарч ирээд хаашаа алга болдогийг нь ч мэдэхгүй.

Би ч мэдэхгүй, бид бүгд мэдэхгүй. Тиймээс энэ бол худлаа. Бид хэзээ ч өөрийнхөөрөө хийж байгаагүй гэсэн үг. Тэгэхээр үүнээс ахиад нэг бодож үзвэл та өөрийнхөө аргаар биш зүгээр л нэг тархинд ирж буй дохиог биеэрээ гүйцэтгэж буй амьд биет ч байж болох юм. Харин үүнийгээ өөрөө захирч, хийж байна гэж андуурна.

Хүн хэдхэн секунд болоход бараг л бүхэл бүтэн нэг сэдвийн талаар бодож, түүндээ дүгнэлт гаргаж, бас хэд хэд эргэлзээд ч амжсан байдаг.

Тэгвэл бас өөр нэгэн зүйлийн талаар бодож үзэцгээе. Энэ бодлуудаа бид нар гаргадаггүй юм бол яаж хаанаас гарч ирдэг гэж? Нэг жижиг хүн толгой дотор минь суучихаад тэр зүйлсийг гаргаад байна гэж л лав байхгүй биз...

-Энэ бүхэн миний зүгээр л нэг ургуулан бодож олсон хэрэггүй зүйл ч гэлээ үнэхээр сонирхолтой санагдахгүй байна гэж үү?

-Одоо болно гэж бодож байна.

-Юу

-Өнөөдөртөө хангалттай их зүйл бодсон байх

-Бодоход хэзээ ч хангалттай гэж байдаггүй. Өөрөө тэгж бодсон байлаа ч бодол чинь үргэлжилсээр л байх болно.

-Цаг их орой болсон байна. Унтаж амарсан чинь дээр. Түрхэн зуур ч болов оюун санаагаа амраа. Тэгээд маргааш дахин уулзъя

Түүнийг ийнхүү хэлэн миний өрөөнөөс гаран явахад дахиад л ганцаардах мэдрэмж намайг угтан авна. Хэзээнээс гэдгийг нь үл мэдэх ч түүнийг л байхгүй бол ганцаардсан эсвэл хаягдсан мэдрэмжинд гүн автах болжээ.
Тэгээд л маргааш нь болж тэрхүү нэгнийг дахин ирэхийг нь хүлээнэ.

Хоёр сарын өмнөөс миний уулздаг болсон сэтгэл зүйчээр суралцдаг залуу. Уулздаг гэдэг нь шууд утгаараа. Бид зүгээр л уулзаж ярилцдаг. Үгүй юм байна. Би ярьж харин тэр хүлээцтэй гэгч нь сонсдог.

Түүнийг хамгийн эхэнд тодорхойлж болох үг бол "чимээгүй" мөн "тайван" бас миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй нэгэн байх.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now