9》Хорогдсон нь.

199 16 13
                                    

Би сүнс хардаг...гэхдээ тэр сүнсний зүсийг таньдаггүй. Орой болох тоолонд тэр орны доор хөлөө тэврэн суугаад  “Хэра...чи надтай хамт явах уу?” гэх учир битүүлэг үгсийг хэлэн агаарт замхран алга болдог нь байнгын үзэгдэл тул би тоохгүй байхыг хичээдэг. Гэвч...бодол санаанаас минь “Хэра...чи надтай хамт явах уу?” хэмээх бохир дуудлагаар хэлдэг сүнс хааяахандаа танил мэт. 

Бороотой бүрхэг тэнгэр гэртээ ганцааранг минь айлгах шиг болон бушуухан хар пальто өмсөн гэрээсээ гармагцаа шууд л гүйлээ. Шиврээ бороо бүлээнээр орж байгаа мэт, гэвч сэтгэлийг минь бүлээсгэж чадахгүй нь харамсалтай. Дусал бүрийг нь мэдрэх гэж шунаглан нүүрээ тэнгэр өөд өргөн нүдээ анилаа. Яг одоо би хэмжээлшгүй их  жаргалыг мэдэрч байна, гэхдээ энэ жаргал удаан үргэлжлэхгүй л болов уу?

Тэр нэгэн дээрээс минь шүхэр барихад хөмсгөө үл ялиг атиралдуулан харахад л галзуурам дүр төрх намайг угтан авлаа. Алаг нүд, зөөлхөн уруул, булбрай арьс, зарим нэг замбараагүй үс. Түүнлүү хөшөө мэт гөлөрчихсөнөө сая л анзааран харцаа алгуурхнаар салган “Шүхрээ дээрээс минь авчихгүй юу?” захирангуй хэлсэнд тэр залуу үл ялиг инээмсэглээд “Чи нороод байна шүү дээ”

“Би бороонд норох дуртай болохоор чи сая надад саад болчихлоо.” 

“Кафе орж хамт кофе уух уу?” тэр надад сая санал тавьсан уу даа. Гайхсаар түүн лүү хараад “Чи зүгээр үү?Танилцаагүй хүнтэйгээ хамт кафе орно гэдэг миний хувьд бүдүүлэг хэрэг”

“Тэгвэл танилцъя...Намайг Пак Жимин гэдэг” намуухан хоолойгоор хэлэх нь чихэнд чимэгтэй ч юм шиг, “Ким Хэра, би чамтай хамт кафе орж чадахгүй болчихлоо” гэж хэлээд байрныхаа зүг харан тэр чигтээ зог тусаж орхив. Саяхан л гэртээ айж байсан хүн буцаад гэртээ орвол таагүй байх байсан тул буцаад эргэн харахад тэр залуу байрандаа зогссон хэвээр. “Би өмнөх хэлсэн  үгсээ буцаалаа, хамт кафе орцгооё”

Хэрагийн хувьд хүнтэй яриад байдаггүй хүйтэн хөндий, зожиг болохоор түүнтэй хүмүүс харьцаад байдаггүй. Тэр сая яг л анх удаагаа амнаасаа авиа гаргаж байгаа мэт санагдсанд хачин гээч мэдрэмж биеийг нь бүрхэн авсан билээ. 

Тэд өөд өөдөөсөө харсан суудалд бие бие рүүгээ хараад л байлаа. Гэхдээ Хэраг “Захиалгаа өгөх үү” гэх хүртэл. Уур нь гарах халуун кофег тэд чимээгүйхнээр шимэн ууцгаана. Жазз хөгжмийн аяс намуухнаар сонсогдон байж байтал Хэра уртаас урт санаа алдан кофегоо уухаа түр азналаа.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now