27》Давхар болзоо.

200 13 9
                                    

Сүхи хурдан бэлэн болоорой одоо чиний үзэгдэл эхэлж байна.

Би шаахайгаа углан халаалт хийж эхлэв. Хөл минь өчигдөр хийсэн бэлтгэлээсээ болж хэт их шархалж буларсан байсан ч толинд тусах өөрийн дүрсээс би ямар ч алдаа олж харсангүй.

Тэнэгэр цэх нуруу, дээш шуусан үс, эрхэмсэг бас ялдам төрх, гар хатгамалаар урласан үзэсгэлэнтэй даашинз. Би төгс харагдаж байна.

Хөшигний хажууд зогсохдоо би айдас, түгшүүр, сандралыг бас тайвширал, баяр баяслыг давхар давхар мэдэрнэ. Гал ус шиг харшилдсан энэ мэдрэмжүүд намайг улам бүр хурцлах агаад анх удаа тайзан дээр гарах тул эмээгээ харна гэдгээс тэсч үл чадав.

Нэг дүгээр үзэгдэл дуусч хоёр дугаар үзэгдэл эхлэхэд би байраа эзлэв.

Намайг хар. Намайг мэдэр. Надтай уусан нэгд.

Дотроо дахин дахин ийн хашиграв ч намайг хэн ч үл сонсоно.

Үйлдэл бүрээ төгс хийхийг хичээв дутуу дулимаг бэлтгэлийн хүчинд хэд хэд алдаад авлаа. Ичмээр юм.

Би бол гүнжийн зарц. Хан хөвүүнд дурласан зарц. Анхны хайраа олсон ч хүний хүнд дурласан хайрын боол. Хан хөвүүнд чин сэтгэлээсээ хайртай нэгэн.

Дүрээ бүрэн мэдрэхийг хичээж өөртөө дахин дахин ийн шивигнэлээ.

Агаарт дүүлж буй талын бүргэд мэт хүчтэй, ханиа олсон хун мэт үзэсгэлэнтэй, нүдийг чинь ухаж мэдэх хэрээ шиг аюултай.

Би эрвээхий шиг дэрвээд зөгий шиг хатгадаг юм.

Тайзан дээр эцсийн зогсолтоо авахад цээж минь түнхэлзэж ухаан санаа орж гарна. Эмээгээ харахыг хүссэн ч харцан дахь бахархалыг нь мэдрэхийг хүссэн ч хэт төвлөрөөд чадсангүй.

Намайг тайзнаас буухад өөдөөс дасгалжуулагч багш ууртай нь аргагүй хүрч ирээд хацар дээр нь том хүрэл гараа булгаад авлаа.

Ойлгосонгүй. Би ямар буруутай гэж?

- Би чамайг хүлцэнгүй, зарц шиг бай гэж хэлсэн биз дээ. Чи харин тэр тайзан дээр юу хийснээ мэдэж байна уу?

Гурав дахь үзэгдэл эхэлсэн бололтой сүр жавхлант гуулин үлээврүүд хөгжимдөж үзэгчид орилолдон дэмжих ажээ.

Би дуугүй л тэр бүхнийг тархиндаа сийлэн тэмдэглэж нүдээрээ бус сэтгэлээрээ тольдоно.

- Хөөе. Энэ бол Парисийн театр. Танай тосгоны овоохой биш шүү. Хэн дуртай нь дүр аваад байхгүй газар.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now