12

2.7K 373 23
                                    

Би: "Бурхан минь! Бурхан минь! Бурхан минь! Хаана байна аа? Хаана байна?" хэмээн амандаа үглэсээр өрөөнийхөө өнцөг булан бүрийг нэгжин явж байтал хаалга онгойн Алина орж ирэв.

Би: "За яасан олсон уу?" хэмээн найдвар тээсэн харцаар түүн рүү харахад тэр толгой сэгсрэн санаа алдаад

Алина: Үгүй ээ эзэгтэй олсонгүй. Ордны үзэж болох бүхий л өрөөг нэгжиж үзсэн ч олж чадсангүй.

Ахх яах вэ? Цорын ганц найдлага минь нураад уначихлаа. Их ордонд хэд хоног байхад хатан эх надад улаан эрдэнийн чулуутай бөгж өгсөн ч түүнийг нь хайнга байдлаасаа болоод алга болгочихлоо. Хатан эхийн өгсөн бэлэг хэчнээн чухал бил ээ дээ? Галзуурах нь ээ галзуурах нь!

Алина: Эзэгтэй та хамгийн сүүлд хаана зүүж явсан аа санаж байна уу?

Би: Харин л дээ?

Би хамгийн сүүлд хаана бөгжөө зүүж явлаа? Бод Бод Бод! За байз. Гал тогооны өрөөнд орох үед бөгж минь байсныг сайн санаж байна. Гэхдээ үүнээс цааш бөгжний барааг хараагүй юм шиг л байх юм. Арай?

Би: Алина чи Крисийн өрөөнүүдийг шалгаж үзсэн үү?

Алина: Үгүй ээ эзэгтэй. Бид эзний зөвшөөрөлгүй түүний өрөөг дураараа нэгжиж болохгүй.

Мэдээд байсан юм. За тэгвэл эцсийн байж болох боломжит газар түүний ажлын өрөө болох шив. Би сүүлд Крисийн ажлын өрөөнд орсон учраас тэнд унагачихсан байх магадлалтай.
Тэд шалгаж чадахгүй юм бол би өөрөө л шалгах хэрэгтэй юм шиг байна.

Би: "Алина чи миний өрөөг цэвэрлэж байгаарай! Би өөрөө явж шалгачхаад ирье" хэмээн хэдхэн минутын дотор самраад хаясан өрөөгөө харсаар хэлэхэд тэр хариу болгон бөхийсөөр

Алина: Ойлголоо эзэгтэй.

Өрөөнөөсөө гарч яван Крисийн ажлын өрөөний зүг явж байтал үүдэнд нь түүний туслахууд байгаа харагдана. Тэгэхээр тэр ажлын өрөөндөө байгаа юм байна. Яах вэ? Хэрвээ түүний өрөөнд орчхоод дэргэд нь бөгжөө хайгаад байвал тэр намайг өмнө нь өрөөнд нь орсныг мэдчихнэ. Тэгээд намайг яах гэж орж ирснийг минь асуух болно. Яахав зууш авчирч өгөх гэж байсан гэж хэлж болох ч тэр зургийг харснаас хойш түүний өмнө байхад жаахан эвгүй байдаг болчихсон. Тиймээс хамгийн зөв шийдэл бол Крисийг өрөөнөөсөө гарч явахыг нь хүлээх!



4 цагийн дараа:

Ёоох тэр одоо робот юм уу хаашаа юм? Яаж ийм удаан ажлаа хийж чаддаг байна аа? Эсвэл тэр яг унтчихсан байх аа. Үнэхээр удаан хананы ард нуугдан зогссон болохоор хөл өвдөж эхлэхэд нь газар суугаад ч болтугай хүлээхээр шийдэв. Мэдсэн бол унших ном авчраад суудаг байж л дээ! Крисийг улс орны тухай юу ч юм хийж байхад нь энэ хавиар хүмүүс явдаггүй болохоор намайг харах хүн байхгүй жаахан ч гэсэн амар байв. Хэрвээ тэгдэггүй байсан бол өдийд үйлчлэгч нарт аль хэдийн баригдчихсан байж байхгүй юу.
Элдэв зүйл бодсоор эвшээлгэн сууж байтал хаалга онгойх чимээ дуулдав. Ашгүй дээ тэр гарч байгаа юм байх даа хэмээн бодсоор бага зэрэг шагайн харвал үнэхээр л тэр өрөөнөөсөө гаран туслахуудаа дагуулсаар яваад өгөв.

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now