Хүний хөл хөдөлгөөн ихтэй ч нэг нь ч биеэ мөрлөж түлхэхгүй, гоёмсог даашинзаар гоёсон эмэгтэйчүүд болон дэгжин хослол өмссөн эрчүүд. Ордны хаалга томоор нээгдсэн байгаа нь зочдоо хүлээж авахад бэлэн болсныг зарлах бөгөөд хүмүүс ч ирсэн дарааллаараа урилгаа үзүүлэн дотогш ороход тэдний нэрийг чангаар дуудан дотор байгаа хүмүүст хэн ирж байгааг дуулгана. Танхим доторхыг хальт харах юм бол амтат зууш, оргилуун дарсаар дүүрэн байв.
Сонин л юм. Тэдний өмссөн хувцас чамин харагдах ч ийм загвартай хувцас хэн нэгэнд өмсгөгдсөн байхыг харж байгаагүй юм байна. Мөн өнөөдөр их ордон яагаад ч юм байдгаасаа илүү том, аймар харагдах ба зүрх минь цээжнээсээ гарах гэж буй мэт л түргэн цохилно.
"Цэргийн жанжин ноён Жосеф Картер болон түүний гэргий Роза Картер, охин Осер Картер" гэхэд хэн нэгний миний мөрөнд хүрэх мэдрэгдэх бөгөөд дээш харахад яг л бусад шигээ өөрийгөө гоёж гоодон гоо үзэсгэлэнгээ тодруулсан залуу эмэгтэй намайг яв гэх шиг толгойгоо дохино.
"Осер Картер гэнэ ээ? Энд юу болоод байна аа? Би яагаад ийм жижигхэн байгаа юм бол? Осерын дурсамж юм байх даа" хэмээн гайхан бодож байхад хөл минь өөрөө хөдөлж эхлэн танхимд ороход ардаас минь Жосеф ноён болон хатагтай Роза дагалдан орж ирнэ.
Биднийг орж ирсэн даруй хүмүүс нэг хоёроороо ирэн тойрог үүсгэх бөгөөд тэд яг л Жосеф, Роза хоёртой яриа өрнүүлэхээр ирсэн мэт харагдах ч харц нь бүгд л над руу чиглэнэ. Энэ үед толгойд минь өөр нэгэн дурсамж орж ирсэн нь даашинзыг минь сонгож буй Розагийн ярих яриа байв.
Роза: "Осер цэнгүүн дээр очоод томоотой байх аа мэдэж байгаа биз! Шинэ жилийг угтах цэнгүүн гэх нэртэй боловч ирээдүйн ханхүү нарын эхнэр болох охидуудыг олны өмнө ил гаргаж танилцуулах үдэшлэг юм" гэсээр ухархайгаа массажилан
Роза: Моррес сайдын охиноос дутуу харагдаж болохгүй юмсан.
Аан энэ тэгэхээр Осер, Марина хоёрын олны өмнө үзэгдэж байгаа анхны тохиолдол байх нь гэж бодон Маринаг хайх гэсэн ч бие минь болон хэлэх үг минь надад захирагдахгүй байхыг анзаарав. Дурсамж болохоор юуг нь ч өөрчилж болохгүй бололтой.
"Ноён Жеймс Моррес болон түүний гэргий хатагтай Сесил Моррес, охин Марина Моррес" гэхэд саяхан л намайг энэ дэлхий дээрх цор ганц цэцэг мэт сонирхон байсан тэд Моррес гэр бүл рүү шуурах аж.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.