18

2.9K 397 44
                                    

Би: "Намайг ирсэн гэж хатан эхэд айлтга!" гэхэд хатны өргөөний гадна зогсож байсан авхай өргөө рүү бөхийсөөр орох бөгөөд тун удалгүй гарч ирэн намайг оруулав.

Ахиад энэ газарт ийм хурдан ирчихнэ гэж санасангүй шүү. Гэхдээ өмнө нь ирэхэд хатны өргөөнөөс гэрэл цацарч байсан ч одоо... юу ч мэдрэгдэхгүй байна.

Хатан: "Охин минь. Уулзаагүй удсан байна. Чамайг гэнэт ирчихнэ гэж бодсонгүй. Алив Кристал яваад цай болон идээ бэлдээд ир!" гэсээр үүдэнд зогсох шивэгчинд тушаал өгөх бөгөөд орж ирсэн даруйдаа мэнд мэдээгүйдээ сандран хурдхан шиг сөхрөн ёслоод

Би: Хатан ээжийн амар амгаланг айлтгая. Хатан эх сайн сууж байв уу?

Хатан: "Охин минь, нааш ирээд суу л даа" хэмээхэд нь босож зогсон түүний сууж буй ширээний нөгөө талд очин суугаад одоо л нэг юм хатны царай луу өнгийн харахад хэдхэн сарын өмнө нь л уулзсан байхад энэ жижиг эмэгтэй бүр ч жижгэрчихсэн юм шиг санагдав. Хэдий тэр над руу инээн харж байгаа ч нүдний гал нь унтарч нүүрний баясал нь бөхжээ. Хатны бие одоо ч гэсэн муу байгаа юм байх даа?

Би: Хатан эх минь, гэнэт ингээд хэл сураг ч үгүй ирсэнд уучлаарай. Би зүгээр л таны амар мэндийг мэдэх гэж ирсэн юм.

Хатан: "Уучлалт гуйх хэрэг юу байна аа? Энэ ордонд миний хийх зүйл их ховор байдаг болохоор уйдаад байдаг юм. Чамайг ирсэнд баяртай байна" хэмээн хэлэх бөгөөд үүнтэй зэрэгцэн хаалга онгойн гаднаас Кристал хэмээн нэрлэгдсэн шивэгчин ардаа өөр хоёр шивэгчин дагуулан цай болон өөр бусад амттан ширээн дээр өрж тавьсаар гарч явав.

Би: Хатан эх ингэж бодож байгаад баяртай байна. Гэхдээ хатантаан ингэж асууж байгаад өршөөж хайрла! Хэд хоногийн өмнө ордонд маань алтан ургийн баярыг хийхээр болсон гэсэн мэдээ ирсэн. Алтан ургийн баярыг хийхийн тулд бид ордноос гарч хөдөө талд найрладаг шүү дээ. Их урт аялал болно. Таны биеийг арай жаахан дээрдэх үед баяраа тэмдэглэсэн нь дээргүй юу? Хатан эх л эрүүл байвал энэ баяр тийм чухал юм гэж үү?

Хатан: "Яалаа гэж дээ охин минь! Алтан ургийн баяр бол хааны гэр бүлийн хувьд тэмдэглэх ёстой хамгийн том баяр. Энэ том баярыг өнгөрсөн найман сард хийх ёстой байсан ч хатан миний эрүүл мэндийн байдлаас болоод өдий хүртэл хойшилчихлоо. Би ахиж хойшлуулж болохгүй. Ганцхан надаас болоод хааны гэр бүл хохирох учиргүй шүү дээ" хэмээхэд нь санаа алдан түүнийг бүр шийдчихсэн гэдгийг ойлгохдоо толгой дохив.

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now