Хаан өөртөө татвар эмс авна мөн тэдгээр эмсийг хатан өөрөө сонгоно гэсэн зарлалаас болон хааны ордон гэлтгүй энгийн ард иргэд дунд томоохон шуугиан дэгдээд байв. Ард иргэдийн хувьд тэд хатныг хаанд хангалттай үйлчилж чадахгүй байгаа юм байна гэж шоолох бол зарим нь хааны ямар зохисгүй үйлдэл хийж залуу эхнэрээ гомдоож байгааг ярилцана. Хатан одоо дөнгөж л хорин дөрөвтэй тул түүнийг хэтэрхий туршлагагүйгээсээ болоод хааныг өөрөөсөө түлхсэн гэх утгагүй яриа ч тэдний дунд явагдана. Хэдхэн жилийн өмнө хайрын түүх нь дэлхийг уяраан байсан тэдний харилцаа одоо яагаад ингэтлээ нуран унасан юм бол? Хэн ч мэдэхгүй.
Сайд ноёдын дунд ч энэхүү мэдээ өргөнөөр тархан тэд ч мөн ард иргэдийн адил хоёр хуваагдаад байв. Нэг хэсэг нь үүнийг алтан боломж гэж үзэн өөрсдийн охидын нэрсийг хатан руу явуулах бол нөгөө хэсэг нь бараг л хууль бус гэж хэлж болох суудалд охидоо өгөхийг хүссэнгүй.
Харин энэ их бужигнааныг тоолгүй суугаад охид эмсийн нэрсийн жагсаалтыг гүйлгэн харж байгаа хатан ихэд тайван харагдах бөгөөд түүнийг дотроо юу бодож байгааг хэн ч үл мэднэ.
Тэр үнэхээр л дуулгавартай эхнэр байхаар шийдээд хааны хүслийг биелүүлж байна уу эсвэл зүгээр л бүгдийг тэвчиж хааныг хүлээхээр шийдсэн юм болов уу?
Хатны талаас:
Уртаас урт үргэлжлэх нэрсийн жагсаалтыг нэг бүрчлэн уншиж үзэн хаантай таатай харилцаатай байдаг үнэнч сайдуудын охидын нэрийг сонгож ордонд урьсны эцэст ингээд тэд миний өмнө сууж байна.
Бүгд л цэмбэгэр сайхан хувцаслаж цэцэг навчаар үсээ гоёжээ. Эзэмшсэн мэдлэг эрдэм ухааны хувьд бүгд л баян айлын язгууртан охид тул шалгаруулалт эрдэм мэдлэгт бус царай зүс гоо үзэсгэлэн дээр суурилж байв. Угийн тэд хааныг зугаацуулах зорилготой ордонд ирж байгаа тул мэдлэг нь тийм ч чухал биш.
Нэг ч үг дуугаралгүй тэдний царайг удаан ажигласны эцэст соёлын яамны сайд болон зүүн гарын түшмэлийн охиныг шууд л сонголтоос хасав. Учир нь тэдний байгаа байдал нь болхи, удаан сууж чаддаггүй болох нь харагдана. Мөн Вилиам, Ленон, Асим ноёны охидыг ч хасав. Вилиам ноёны охин гуч гарчихсан байсан нь хаанаас ч эгч болгож байгаа юм. Мэдээж гучтай байлаа гээд хөгшин гэсэн үг биш ч тэр тийм ч удаан залуу төрхөө хадгалж чадахгүй. Орчин үед бол тавь, жар гарсан ч биеэ сайн тордож чадвал залуухан сайхан харагдана. Гэхдээ энд бол эмэгтэйчүүд гучин найм хүрээд л гандаж эхэлдэг гэдэг нь худлаа биш. Ленон болон Асим ноёны охидын хувьд тэд хэтэрхий жаахан өсвөр насны арван дөрөв, арван долоотой охидууд. Дээр үед бол энэ насан дээрээ л нөхөрт гардаг байсан байж болох ч миний хувьд тэдний ордонд хийх үүрэг нь тодорхой тул ийм жаахан охидыг тийм зүйлд хутгаж чадахгүй.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.