29

2K 379 53
                                    

Гуч хэртэй минутын өмнө бороо ширүүнээр асгарч байснаа зогссон болохоор одоо гадаа агаар нь дэндүү сайхан байхаас гадна нар ч өөрийн хамгийн үзэсгэлэнтэй дээрээ улбартана.

Хэдхэн алхмын цаана шивэгчин, тайган нартай хөөцөлдөж тоглох хүүгийнхээ инээдийг сонсох төдийд л энэ мөч бүр илүү үзэсгэлэнтэй болчихсон мэт санагдах ч нэг л зүйл дутуу мэт...

Яг л дутуу дарагдсан нот, будагдаж амжаагүй зураг шиг.

Эгшиглэх хөгжмийн тэр мянган нотноос нэг л нот алдагдах юм бол хөгжмийг ойлгож хайрладаг хүмүүсийн хувьд тэр сүйрэл болж хувирна. Нэг нот байхгүйн улмаас хөгжимчний өөрийн илэрхийлэх гэсэн санаа өөрчлөгдөх аюултай. Харин будагдаагүй зураг бол хөггүй хийлтэй л адил. Бүрэн гүйцэд биш, зурагдаж дууссан гээд гарын үсгээ тамгалаад цуглуулгадаа нэмж чадахгүй.

"Хатантны амрыг айлтгая" хэмээх дуугаар бодлоосоо салан дуу гарсан зүг рүү харвал Калила болон Имани хоёр зогсож байв.

Тэд ордонд ирээд аль хэдийн гурван сар өнгөрчээ. Саяхан л тэднийг олон охид дундаас сонгож авч байсан ч одоо ингээд үзмэн ягаан өнгийн бадмааргаар биеэ чимэглэн миний өмнө инээмсэглэн зогсоно.

Би: Та хоёр сайн байгаа биз дээ?

Имани: "Мэдээж сайн байгаа. Бараг л шөнө бүр хаантан айлчлан ирдэг болохоор бид сайн байхгүй өөр яах бил ээ?" гэхэд нь инээмсэглээд

Би: "Үүргээ сайн биелүүлж байгаа байх нь ээ. Сайн байна" гэхэд түүний царай барайн

Имани: Тийм ээ сайн биелүүлж байгаа. Хатан таны хийж чадахгүй байгаа зүйлийг хаан биднээс л авдаг юм шүү дээ.

Алина: "ДОРД ЭМ ЧИНЬ! ӨМНӨ ЧИНЬ ХАТАН ЗОГСОЖ БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ?" гэсээр урагш алхаж зогсоход нь түүнийг татан зүгээр хэмээн дохиход тэр толгойгоо бөхийлгөн буцаж зогсов.

Калила: "Имани, битгий ийм бүдүүлэг бай л даа" гэчхээд над руу инээмсэглэн

Калила: "Хатан та их үзэсгэлэнтэй харагдаж байна" гэсээр намайг дээрээс нь доош гүйлгэж хараад

Калила: "Таны даашинз, титэм, үс чинь гээд л. Гэхдээ би гайхаж байна л даа" гэсээр нүд рүү минь эгцлэн ширтээд

Калила: "Та хэнд харуулах гэж ингэж гоёдог юм бэ? Шөнө бүр ганцаараа хонодог эмэгтэйн хувьд арай л дэгжин биш гэж үү?" гэхэд Имани түүний хэлсэн үгэнд баясан инээх бол би бухимдлаа аль болох нүүрэн дээрээ гаргахгүй байхыг хичээн гараа чанга атгаад

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now