Би: "Хөөх гайхалтай!" хэмээн амаа ангайсаар өмнө минь харагдах янз бүрийн өнгийн гэрэл энд тэндгүй ассан захыг ширтэнэ. Хамгийн их догдлуулсан зүйл нь зах хүний хөл хөдөлгөөнөөр дүүрэн байх бөгөөд хэн нэгэн хүмүүсийн инээдэм болон худалдаачдад сонсогдохын тулд чангаар орилж буй үйлчлүүлэгчдийн чимээ яг л Сөүлд байгаа мэт мэдрэмж төрүүлэх ч энд илүү дулаахан уур амьсгалтай байгаа нь үнэхээр догдлом мэдрэмж төрүүлж байв.
Эндхийн сайхныг бишрэн эргэн тойрноо ажин явахдаа санамсаргүй хэн нэгнийг мөргөж орхих ба хэтэрхий өндөр хүн байсанд царайг нь харалгүй уучлалт гуйсаар зөрөх гэж байтал ард Алинагийн "Э.эзэгтэй" хэмээх сандарсан хоолой гарах аж.
Би: "Яав аа?" хэмээн залхсан өнгөөр хэлсээр түүн рүү эргэж харвал тэр харцаараа миний мөргөсөн хүн рүү хальт дохиод доошоо хараад зогсчхов.
Би: "Юу болоод?" хэмээн амандаа зөөлөн үглэсээр өнөөх эрийн зүг харвал... ЭЭЖ МИНЬ ГЭЖ!
Би: Ч.чи энд юугаа хийж байгаа юм?
Крис: Би л чамаас тэгж асуумаар байна. Чи яг одоо Артур сайдын өргөөнд байх ёстой биш бил үү?
Би: "Аан харин тэр..." гэсээр доошоо харсаар буцаж дээшээ харан түүнийг дээрээс нь доош ажин харвал тэр ямар ч торгон үнэтэй хувцас өмсөөгүй байх бөгөөд яг л жирийн иргэн шиг харагдаж байв. Энгийн хувцас өмссөн ч түүнд сайхан зохиж байна.
Би: "Рэ Артур сайдын өргөө тийм ч тухтай биш байсан болохоор жаахан салхилдаг юм бил үү гэж бодоод л гараад ирсэн юм. Гэхдээ чи үнэхээр яагаад энд ийм хувцас өмсчихсөн байж байгаа юм?" гэсээр түүн рүү нүдээ нарийсган харсаар гараа энгэртээ зөрүүлэн барихад тэр санаа алдан
Крис: Зарим тохиолдолд би энгийн иргэний дүрээр энд ирж ард түмний жинхэнэ байр байдалтай танилцдаг юм.
Би: "Аан тийм шд ээ. Яг л Сулимон хаан шиг үү? Аугаа зуун дээр ч бас Сулимон хаан энгийн иргэний хувцас өмсөөд ард иргэдийнхээ байр байдалтай танилцдаг" гэсээр өөрийн үзэх дуртай олон ангит киноныхоо дүрийн талаар хэлэхэд тэр харваас миний юу ярьж байгааг ойлгоогүй харагдана.
Би: Заза март. Чиний хийх ажил чинь дууссан юм уу?
Крис: Ордон руугаа буцаж амрах санаатай явж байтал гэнэт зам дээр эхнэр минь гараад ирснийг эс тооцвол дууссан.
Би: "Кхм. Тэр ч яахав. Хэрвээ чамд өөр хийх зүйл байхгүй бол б.болзоцгоох уу?" хэмээн өөрөөсөө асар том зориг гарган асуухад тэр над руу хачин харцаар харан
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.