2

3.1K 382 4
                                    

Тэнгэр минь! Энэ бүгд үнэхээр зүүд биш байж. Гэхдээ би үнэхээр ном нь дотор орох боломжтой гэж үү? Яг л манга дээр гардаг шиг. Тэгвэл би яг яах ёстой юм бэ? Эндээс яаж буцаж явах вэ? Бас яагаад заавал
Крис Вугийн эхнэр гэж? Яагаад Борис Ву байж болоогүй юм? Бодоод үзэхэд энэ нь жирийн уйтгартай амьдралаар амьдарч байснаас л хавь илүү дээр юм.

Гэхдээ би одоо маш аюултай байдалд байна. Энэ зохиолын муу баатрын дүрийн эхнэр болсон нь үнэхээр аймшигтай.

Крис Вугийн эхнэр Осер Ву. Зохиолд түүнийг яг л Крис шиг харгис хэрцгий хүн гэж дүрсэлдэг. Осер Ву ийн тухай номонд тийм ч их гардаггүй. Харин миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл гэвэл Осер өөрийн нөхөртөө алагддаг. Крист эхнэр мэтийн зүйл тийм ч чухал байгаагүй учраас хаан ширээнд суухаасаа өмнө түүнийг алчихдаг.

"Тийм байтал би Осер Ву болчихлоо. Энэ ч үнэхээр муу шүү! Хэрвээ үнэхээр л Крис Ву намайг ална гэвэл надад алуулахаас өөр сонголт байхгүй. Тэгж яасан ч болохгүй. Би заавал энэ зохиолоос амьд гарах ёстой. Үгүй ээ энэ зохиолд үүрд гацсан ч заавал амьд үлдэх ёстой. Тэгэхийн тулд эндээс зугтах хэрэгтэй. Бас Крис Ву-гийн нүднээс аль болох хол байх хэрэгтэй. Гэхдээ яаж?" хэмээн бодсоор өрөөгөө тойрон алхаж байтал гэдэс минь аймшигтай чанга дуугаран чимээгүй орчныг бусниулж орхив. Ахх өлсөж байна.

Мэдээж амьд үлдэхийн тулд идэх хэрэгтэй. Номонд яаж хооллох хаана хооллох гэх мэт нарийн зүйлс гардаггүй болохоор яг хаанаас хоол идэхээ мэдэхгүй юм.

Ямартай ч эндхийн гал тогоонд хоол байх ёстой учраас өрөөнөөсөө гаран явахаар шийдэв. Хаалгаа онгойлгон гадагш гарвал гадна өнөөх хэдэн үйлчлэгч байх ба намайг гарч ирэхийг харан зэрэг доош 90 градус бөхийв. Магадгүй тэд намайг хаана хооллохыг мэднэ байх. Яг юу гэж асуувал зүгээр юм бол? Гал тогоо нь хаана вэ? гэж асуувал үнэхээр тэнэг хэрэг болно байх даа.

Би: Юу нөгөө би өглөөний цайгаа уумаар байна.

Үйлчлэгч: Тиймээ эзэгтэй та эзэнтэй цуг цайгаа уух ёстой.

Би: Юун эзэн? А.арай нөгөө хэн үү?

Үйлчлэгч: Тиймээ эзэгтэй.

Би: Бид хоёр хамт цайгаа уудаг юм уу?

Үйлчлэгч: Мэдээж эзэгтэй энэ бол эзэн хааны гэр бүлийн чухал уламжлал шүү дээ.

Гайхалтай үнэхээр гайхалтай!
Бас би санаж байна. Чи хааны гэр бүлийн гишүүн л бол ямарч харилцаатай байсан заавал өглөөний цай хамт уух ёстой. Би яаж энэ новшийн дүрмийг мартаж чадав аа? Хэрвээ энэ дүрмийг зөрчвөл бараг л улсаас тэрсэлсэн хэрэг болно. Харин тиймээ би бас анх уншихдаа үнэхээр их гайхсан шүү!

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now