25

1.9K 316 30
                                    

Сүүлийн хоёр өдөр унтаж чадсангүй. Учир нь өнөөдөр бол "тэр өдөр". Крисийн Их ордон руу дайрах өдөр. Гэтэл миний байж байгааг хар. Хумсаа мэрэн өрөөгөө тойрч алхахаас өөр хийж чадах юм алга.

Би: "Бурхан минь гуйж байна. Юу ч болж байсан Крисийг аюулгүй байлгаж өгөөч, гуйж байна" хэмээн амандаа үглэн үсээ зулгаан өөрийгөө тайвшруулххыг хичээж байхад хаалга онгойгдон Крис өрөөнд орж ирэв.

Тэр яачихаа вэ? Сүүлийн үед түүнийг хоосон, хөндий, уцаартай байгааг мэдэх ч өнөөдөр тэр үгээр хэлхийн аргагүй өөр харагдаж байна. Яг л араатан шиг. Ямар ч өршөөл болон энэрэл байхгүй. Гэхдээ тэр над руу хэзээ ч ингэж ширтэж байгаагүй шүү дээ. Өмнөх өдрүүдэд ч түүний харц над руу харах бүртээ зөөлөрдөг байсан байтал...

Би: "Крис?" хэмээн юу ч хэлэхгүй ямар ч үйлдэл хийхгүй зүгээр л намайг амьдаар минь тасар татах гэж буй мэт ширтэх түүнийг дуудвал тэр нааш ойртон зогсоод үсийг минь гараараа илэх мэт хүрээд хамартаа хүргэн

Крис: "Улаан уруул, тансаг үнэртэй миний үзэсгэлэнт хатан. Улсыг удирдах хувьтай төрсөн ханхүү намайг өөрийнхөө боол болгож хувиргасан, чи. Инээд чинь миний баясал болж нулимс чинь миний гуниг болсон. Энэ дэлхий дээр оршиж болох бүх үзэсгэлэнтэй зүйлсийг чамд цуглуулж өгөх нь миний үүрэг мэт. Чамаас өөр эмэгтэй хорвоо ертөнц дээр байхгүй юм шиг л зүрх минь чамаар өдөр бүр цангана. Чи намайг өөртөө ингэж дурлуулжээ Осер" хэмээхдээ тэр сайхан үгс хэлж байсан ч харц нь өөр зүйл хэлээд байгаа юм шиг л хүйтэн харагдана.

Крис: "Гэхдээ чиний гоё сайханд ганцхан би донтоогүй бололтой. Хэл л дээ Осер. Чиний бие, сэтгэл чинь хэнийх гэдгийг" гэхэд нь амьдралдаа анх удаа түүнээс ингэж их айж үзэв. Өмнө нь түүнийг харах бүртээ бодогддог намайг алах вий гэсэн айдсаас минь хэд дахин илүү айдас.

Би: "Толгойн оройгоос хөлний ул хүртэл махан бие болон зүрх сэтгэл минь зөвхөн чинийх гэдгийг чи мэднэ шүү дээ" гэхэд тэр уруулынхаа нэг өнцгийг өргөн инээсээр намайг тойрон алхаж эхлэв.

Крис: "Хүмүүсийн яриа үйлдэл хоёр нь зөрөлдөхөд би дургүй. Хэн нэгэн надад худлаа ярьж тушаалыг минь зөрчвөл би урвагчийн зүрх рүү эргэлзэх зүйлгүй сэлмээ зоодог" гэхэд нь түүн рүү гайхан харвал тэр намайг бэлхүүсээр минь татан өөртөө наагаад

Крис: Харин миний хайрт эхнэр надаас урвасан байвал миний сэлэм хаашаа чиглэх бол?

Би: "Крис, чи юу яриад байгаа юм бэ?" гэхэд тэр намайг өөрөөсөө түлхээд

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now