20

1.8K 303 22
                                    

Цайллага хачин уур амьсгалтай үргэлжилсээр дууссан бөгөөд Крисийн ямар их ууртай байсныг түүний хажууд сууж байсан би харахгүй байсан ч мэдэхээр байсан юм. Мерри гэх эмэгтэй бодсоноос минь илүү тоомжиргүй нэгэн байсны дээр бүхэл бүтэн хааны албан ёсны эхнэр хатан хүн байгаад байхад л хааны ам руу жимс хийж өгөн зөвхөн тэр л өрөөнд байгаа мэт авирлаж байсан нь зэвүү хүргэмээр. Энэ бүгдийг тохиолдуулахыг зөвшөөрсөн хаантан ч мөн уур хүргэнэ. Цайллагын дараа Крис рүү очихоос илүү хатны байрлаж буй асар луу явахаар шийдэн очиход яг л бодож байсан шиг минь хатан их л гунигтай миний анзаарснаар үргэлж хүзүүндээ зүүдэг зүүлтээ гартаа атгасан байх аж.

Би: "Хатантаан би өнөөдөр энд тантай хамт хононо" хэмээн орж ирсэн даруйдаа л шийдэмгий хэлж орхиход хатан одоо л над руу харцаа чиглүүлэн гайхан харах аж.

Хатан: "Юу? Охин минь, гэнэт юу болоод? Нөхөр чинь яах юм?" гэхэд нь инээгээд

Би: Ханхүү яав л гэж дээ. Харин би тантай байнга уулзаж чаддаггүй шд ээ. Баярыг далимдуулаад тантай хамт цагийг өнгөрөөе л гэж бодсон юм.

Хатан: "Хөөх ордноос гараад л бэрийн минь хүндэтгэлийн үгс байхгүй болчихдог байх нь ээ" хэмээн шоолсоор

Хатан: "Хүслээрээ бол доо. Надад бол энд уйдаж суухгүй сайхан л байна байх" гэхэд нь толгой дохин түүний хажууд суухад тэр хүндээр ханиалгаж эхлэх бөгөөд сандарсандаа яахаа мэдэхгүй дэмий л түүний нурууг элж өгнө.

Хатан: "Би зүгээр дээ. Өдрийнхөө эмийг уугаагүй болохоор ингэж байгаа юм" гэхэд гаднаас Алис хэмээх хатны шивэгчин ирэн түүнд гүн бор өнгийн өтгөн зүйл өгөхөд хатан нүдээ анин уух бөгөөд ямар гашуун амттай эд гэдгийг нь түүний зангирсан хөмсөгнөөс мэдэж болохоор байв.

Би: "Хатантаан та энэ эмийг өдөр бүр уудаг юм уу?" гэхэд тэр толгой дохин

Хатан: "Тийм ээ. Өдөрт гурван удаа уух ёстой байдаг юм. Амт нь гэж үнэхээр аймшигтай. Хаантан намайг өвдсөн үеэс эхлээд л энэ эмийг Эстрн улсаас авчруулах болсон" хэмээн хааны тухай ярих үедээ гунигтай инээмсэглэн өнөөх зүүлт рүүгээ анхаарлаа төвлөрүүлнэ.

Би: "Энэ зүүлт их гоё юм аа. Би өмнө нь ийм нарийн хийцтэй зүүлт харж байгаагүй юм байна" гэхэд хатан зүүлтийн бадмааргийг хуруугаараа имрээд

Хатан: Хаантан надад энэ зүүлтийг хуримын өдрөө өгч байсан юм.

Би: "Хөөх тийм гэж үү? Крис ч бас надад хүзүүний зүүлт бэлэглэж байсан. Энийг хар даа хатан эх минь" гэсээр хүзүүндээ зүүлттэй байх бяцхан зүүлтийг түүнд үзүүлбэл тэр инээмсэглээд

ХАТАГТАЙ ВУUnde poveștirile trăiesc. Descoperă acum