Алина: "Эзэгтэй ханхүү морилон ирлээ" хэмээх Алинагийн дуунаар байрлаж буй өрөөний минь алтан хүрээтэй цагаан хаалга томоор онгойн Крис орж ирэв.
Крис өөрийн мэдрэмжээ нүүрэн дээрээ ил гаргаад байдаггүй мөн инээмсэглэх нь ховор гэдгийг мэдэх ч түүнээс яг одоо хүйтэн аура ялгарч байна. Тэр ууртай байгаа бололтой. Миний бодлоор түрүүн Жосеф хуралтай хэмээн яваад өгсөн шүү дээ. Тэр хуралд нь Крис ч мөн суусан байх нь гарцаагүй. Тэгэхээр хуралдаа дээр л ямар нэгэн юм болсон байж магадгүй. Эсвэл өөр зүйл үү?
Крис: "Чи аль хэдийн бэлэн болчихжээ. Тэгвэл өөр зүйл шаардлагагүй юм байна. Явцгаая!" хэмээн захиргаадан хэлсээр өрөөнөөс гарах үед түүнийг алдахгүйг хичээн хурдхан шиг л ардаас нь чимээгүй дагав.
Бид энэ ордны гурван давхарт байрласан тул өндөр өсгийттэй болор шалны шатаар бууна гэдэг яг л мөсөн дээр явж буй мэт мэдрэгдэнэ. Ядаж байхад Крис үнэхээр хурдан алхаж байна. Түүнийг гүйцэхийн тулд би бараг л гүйж байна шүү дээ!
Энэ чигээрээ яваад байвал өөрийгөө тун удалгүй халтирч унан бусдын элэг доог болохыг мэдсэн тул хурдаа нэмэн Крисийн гарнаас татах үед тэр одоо л нэг юм алхахаа болин арагш харав.
Би: "Уучлаарай! Гэхдээ чи намайг ямар гуталтай байгааг мартсан бололтой" гэсээр даашинзныхаа хормойг багахан сөхвөл миний өсгийтэй гуталтай хөл илхэн гарч ирэв.
Тэр миний үйлдлийг харан өөр үг дуугаралгүй буцаж урагш харан алхаж эхэлсэн ч өмнөх шигээ хурдтай алхахаа зогсоосон байв.
Хөөрхөн гэдэг нь. Байз! Хөөрхөн гэнэ шүү! Би галзуурчээ галзуурч. Энэ аварга том залууг яаж хөөрхөн гэж бодож чадав аа.
Гэсэн ч түүний хийсэн үйлдэл надад хангалттай сэтгэгдэл төрүүлсэн тул түүний араас хурдан хурдан алхаж очин гарнаас нь сугадан авав.
Сэтгэлийн хөөрлөөр хийсэн зүйлийн минь дараа тэр над руу хальт харсан болоод өнгөрсөн ба энэ нь ч мөн надад эгдүүтэй харагдаад байсанд өөрийгөө нэг сайн алгадаад авмаар санагдав.
Гэхдээ юу нь буруу гэж тэр яадаг ч байсан миний нөхөр юм байгаа биз дээ? Хүний амь өршөөлгүй авдаг байсан ч ийм эгдүүтэй байсан ч миний нөхөр! Угаасаа сайн бодоод үзвэл дээр үед маш олон урвагчид тагнуулууд байдаг байсан. Тэр бүгдийг өршөөгөөд байна гэж байхгүй шд ээ!Ийм нэг сонин бодол орж ирэн түүндээ бодол болсоор явж байхад ард хэн нэгэн Крисийг дуудах дуулдав. Гэхдээ ханхүү, эзэнтэн, эрхэм дээдсээ биш харин зүгээр л "Крис" гэж. Энэ ордонд түүнийг нэрээр нь аймшиггүйгээр дуудах хүн хэн байдаг бил ээ? Бурхан минь! Арай зохиолын гол баатар Борис Ву?
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.