31

2.1K 430 73
                                    

Атлас: "Ааваа тэлийг халдаа. Ямал их гахайнууд вэ?" хэмээх түүний хоолой сүйх тэргэнд хүртэл дуулдана.

Атлас угийн морь унаж чадахгүй бас аюулгүй байдлаа бодоод надтай хамт сүйх тэргээр явсан бол зүгээр байсан ч тэр мориор явна гэж зөрүүдэлсээр байгаад Кристэй хамт түүний морин дээр явж байгаа нь энэ.

Зах дээр хүрэхээс багахан зайтай бид морь болон сүйх тэрэгнээсээ буун алхаж явав. Ингэснээр биднийг ордноос явж байгаа гэж мэдэхгүй.

Зах луу бүрэн хөл тавихаас ч өмнө хүмүүсийн дуу шуугиан сонсогдоод эхлэв. Атлас Крист тэврүүлэн явж байсан ч захын үүдэнд хүрээд ирэхэд шууд л тэврээс нь буугаад хоёр талаараа бидний гараас хөтлөн барина. Крис лүү харвал тэр дургүйцсэн шинж илэрхийлээгүй байсанд санаа амран сүүлийн хэдэн жилдээ ирээгүй захыг ажиглана.

Нэг алхаад л дараагийн лангуу гарч ирэх энэ баян хотын зарж буй зүйлс нь хүртэл их содон. Энд идэж уудаг, өмсөж зүүдэг зүйлсэд дасаад удсан ч хэрвээ миний ертөнцийн хүмүүс энд ирвэл өөрсдийгөө хамгийн түрүүнд цаг хугацааны аялал хийчихлээ гэж бус харин харь ертөнцөд ирсэн гэдгээ ойлгохоор хэмжээний тийм л сонирхолтой.

Төрөл бүрийн өнгөөр солонгорон байх бусдаасаа том хэмжээтэй лангууны өмнө ирэн зогсвол

Худалдаачин: "Эрхэм ноён болон авхай юу сонирхож байна? Жархен улсын бараанууд хямд үнээр зарагдаж байгаа шүү" гэхэд Крис Атласыг тэврэн түүнд бараа сонгоход илүү амар түвшинд хүргээд

Крис: "Энэ хэд юм?" гэсээр шаргал өнгийн бугуйвчийг заавал

Худалдаачин: Арван таван алтан зоос.

Крис: "Худалдаа арилжаа сайн явагдаж байна уу? Чи эндхийн хамгийн том худалдаачин бололтой" гэхэд худалдаачин хөхрөн

Худалдаачин: "Тийм ээ ноёнтоон сайн байгаа. Хаантны сүүлд гаргасан татварыг бууруулах зарлигийн ачаар ард иргэд бид чинь ёстой л хүссэн бүхнээ идэж уух боломжтой гэдэс цатгалан л өдрийг барж байна" гэхэд хажууд юм үзэн зогсож байсан эмэгтэй

"Тийм шүү. Хаан эзний буянаар ахиж зоволтгүй болсон. Бас тэр хаан ширээнд сууснаасаа хойш авлигалд идэгдсэн сайд ноёдыг нэг нэгээр нь буулгасаар одоо бараг л авлигал гэдэг бузар зүйлийн тухай чихэнд сонсогдохоо больж. Түүнийг бурхан ивээг!"

Крис: "Тийм бол боллоо" гэсээр Атлас руу харан

Крис: "Хүү минь таалагдсан зүйл байна уу?" гэхэд тэр цэнхэр өнгийн чулуутай бугуйвчийг заагаад

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now