Роза: "Миний о-" зогьсуулах
Роза: "Миний охин юу яриад бай-" зогьсуулах
Би: "Та болон танай энэ ертөнц бол зүгээр л нэг миний хар дарсан зүүд" гэсээр хундагаа дүүргэн уух гэхэд тэр уруулд минь хүрэн хоолойг минь чийглэхэд бэлэн байсан хундагатай сархдыг булааж аван өөрөө нэг амьсгаагаар ууж орхив.
Роза: "О-одоо боль. Чи аль хэдийн 2 лонх сархад хүртчихлээ" гэсээр зүүрмэглэж байгаа хүн шиг гуйвна.
Би: "Хатагтай Ро- биш ээ ээжээ" гэсээр хүнд оргиж буй цээж рүүгээ хэд хэд дэлсэн
Би: "Энэ ингэж цохиод ч зүгээр болохгүй байх юм. Бүр ингэсэн ч-" хэмээн бүр хүчтэй цохиход тэр намайг болиулахаар өндийсөн ч буцан суудалдаа гуйван суугаад
Роза: Ингэж өөрийгөө цохилоо гээд шархалсан сэтгэл яаж илаарьших бил ээ дээ охин минь.
Би: "Тэгээд би яг яах ёстой юм бэ? Хүүгээ санаад байна шүү дээ...Миний хүү" гэхэд ахин дүүргэж орхисон байсан хундагатай сархдад нулимс минь нэг хоёроороо дуслан шингэнэ.
Ээжийг дугарахгүй удаад байхаар нь хажуу тийш харвал тэр толгойгоо сул тавьсан байсан ч түүний мөр чичирч байх нь уйлж байгаа юм болов уу гэж бодогдоход хүргэнэ.
Би: "Ээж?" гэхэд тэр нулимсаа арчин толгойгоо өргөөд
Роза: Яасан?
Би: Та ч бас уйлаад байгаа юм уу?
Роза: Атлас миний зээ байсан шүү дээ. Хөөрхөн золигийн дэгдээхэй шиг шулганан дугарахыг би ч бас санаж байна.
Би: "Намайг уучлаарай" гэхэд тэр над руу гайхан харна.
Би: "Сүүлийн өдрүүдэд надад "би илүү сайн анзааргатай байсан бол хүү минь амьд байх байсан даа" гэх бодлууд толгойд эргэлдэх болсон. Эсвэл би энэ ертөнцөд ирээгүй байсан бол энэ бүх гунигт үйл явдлууд тохиохгүй байсан" хэмээн сүүлчийн өгүүлбэрээ өөртөө л сонсогдохоор шивнэн хэлэхэд тэр суудлаасаа босож ирэн намайг тэврээд
Роза: "Өрөвдөлтэй охин минь дээ" хэмээн толгойг минь зөөлөн илэхэд түүний тэвэрт уйлж эхлэн хэр удсаныг мэдэхгүй ч хэсэг хугацааны дараа тэр санаа алдсаар ам нээн
Роза: "Чи хаантантай ярилцаад үзэх юм уу?" хэмээн зогьсуулан хэлнэ.
Би: "Хаан? Ямар хаан?" хэмээн үнэхээр л хэнийг яриад байгааг нь мэдэхгүй түүн рүү харахад түүний амнаас хэн нэгний нэр гараагүй ч харцнаас нь л хэнийг яриад байгааг нь ойлгочхов.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.