Өргөөн дотор дотоодын болон гадаадын улсуудын ноёд түшмэд тэдний эхнэрүүдээс ирсэн төрөл бүрийн бэлэг орж ирэн гарсаар байв. Өнөөдөр бараг дуусах гэж байхад ч бэлэгний бараа дуусахгүй юм.
Алина: "Хатантаан энэ Фиоре улсын гүнж Эллисагаас ирсэн бэлэг байна" хэмээхэд нь харвал авдар дүүрэн очир эрдэнэ байх бөгөөд дунд нь захиа хавсаргасан байв.
"Эрхэм найз, хатан Осер Ву таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та сайн байгаа биз дээ? Таны нас нэмж буй энэ бэлгэдэлт өдрийг тохиолдуулан таны нэрийн өмнөөс улсдаа сайн үйлсийн аян хийж байгаагаа дуулгахад таатай байна. Мөн эрхэм дээдэс таныг ямар загварын үнэт эдлэлд дуртайг мэдэхгүй тул өөрөөр тань шийдүүлэхээр очир эрдэнэ явууллаа. Танд таалагдана гэж найдаж байна.
Хүндэтгэсэн гүнж Эллис"
Захидлыг уншиж дуусгахад нүүрэн дээр минь инээмсэглэл тодорсон байх бөгөөд анх түүнтэй уулзаж байсан өдрөө дурсана.
Хоёр жилийн өмнө Фиоре улс хүнсний гачигдалд орж ард иргэд нь олноороо өлсгөлөнгөөс болж үрэгдэж байсан тул тэдний гүнж Эллиса өөрийн биеэр манай улсад айлчлан ирж туслалцаа хүсэж байсан билээ. Тэр үед Крис тусламжийн гараа сунгаж харин би Эллисаг ордонд байх хугацаанд багагүй дотносоод амжсан. Хачирхалтай нь Фиоре улсад сарнай ургах боломжгүй байдаг тул тэр энд байх хугацаандаа ордны цэцэрлэгт ургасан сарнайн бутнуудыг их л сонирхож байсан санагдана. Эллиса бол үнэхээр эрэлхэг зоригтой, өөртөө итгэлтэй, шударга үнэнч нэгэн. Тиймээс ч миний энэ ертөнцөд байх цөөхөн хэдэн найзуудын минь нэг.
Би: Бэлэг ирүүлсэн бүх хүмүүс рүү миний тамгатай талархлын захиаг бичин хүргүүл. Мөн тусгайлан гүнж Эллис рүү түүний дуртай сарнай цэцгийн баглааг явуулаарай.
Авхай: "Ойлголоо хатантаан" гэсээр тэр өргөөнөөс гарч явлаа.
Алина: "Хатантаан цаг орой болжээ. Одоо амарсан нь дээр байх" гэхэд нь толгойгоо сэгсрэн шанаагаа тулан сууна.
Ирэхгүй бололтой. Төрсөн өдөр минь болохоор ядаж энэ өдөр надад зөөлөн хандана гэж бодсон ч тэр ахиад л намайг өршөөсөнгүй. Өнөөдрийг өдөр тоолон хүлээсэн шалтгаан минь энэ олон бэлгийг авах гэж биш түүнийг л өөр дээрээ ирүүлэхийг хүссэн юмсан. Өмнө жилүүдэд тэр над дээр ирдэг байсан юм. Гэтэл энэ жилээс эхлээд тэр зүйл дуусаж байгаа бололтой. Гэхдээ тэглээ гээд ор луугаа очих гэж яарсангүй. Тэр магадгүй бодлоо өөрчлөөд над дээр ирж болно шүү дээ. Тийм ээ тийм. Би хүлээх ёстой.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.