Алтан ургийн баяраар хийдэг гол зүйл бол бүх хааны удмынхан нэг ширээнд суун цайлахаас гадна эрчүүд нь ан хийх явдал билээ. Хэн хэдэн амьтан илүү агнасан болон хэр хүчтэй амьтан агнаснаас үүдэн ялагч тодорно. Энэ ан бол ханхүү нарын хувьд хаан эзэнд хэр хүч чадалтай гэдгээ баталж харуулах бас нэгэн өдөр юм. Гэвч ангийн үеэр зүгээр байсан Крисийн морь гэнэт л галзуурсан мэт болон дээрээ сууж байсан түүнийг унагаан шагайг нь мулталж орхисон нь Крисийг энэ удаагийн анд оролцох боломжийг боогдуулан хаантан түүнийг асартаа үлдэн амрахыг зарлиг буулгав. Энэ бүх хэрэг мэдээж сэжигтэй байсан бөгөөд Крисийн бараг л үргэлж унаж явдаг хайртай морь нь зэрлэг морь шиг л түүнийг тийрч унагаасан нь сонирхолтой. Үүнийг ч тэр мэдэж байгаа тул туслахдаа морийг шинжүүлэхээр тэр дор нь даалгасан.
Би: "Өвдөж байна уу?" гэсээр түүний хажууд очин суухад тэр санаа алдан толгой сэгсрээд
Крис: Үгүй ээ. Харин анхааралгүй байсандаа уур хүрч байна.
Би: "Чиний буруу биш шүү дээ. Энэ явдал бидэнд тохиолдох дараачийн явдлын сургамж болог" хэмээн хэлээд тайвшруулах үйлчилгээтэй ванилла цэцгийн үнэртэнг асаан өрөөний голд байрлуулав.
Түүнийг би ууртай, бухимдаж байгааг сайн мэдэж байна. Энд ирснээс хойш олигтой зүйл болсон удаа байсангүй. Леогийн ээж гэнэт л гарч ирсэн мөн одоо энэ морины хэрэг гээд л... Уг нь Крис анд оролцсон бол ялах нь тодорхой байсан. Магадгүй тийм болохоор л дайснууд түүнийг байгаа болгосон биз.
Тун удалгүй гаднаас Крисийн морийг шинжлүүлэхээр явуулсан Жастин орж ирэх бөгөөд гартаа эмээл барьсан байх аж.
Крис: Юу болов? Моринд ямар асуудал байсан байна?
"Ханхүүд илтгэх нь. Ханхүү, асуудал моринд бус харин энэ эмээлд байсан байна. Хэн нэгэн эмээлний доод хэсэгт зүү хийчихсэн байж. Тэгээд л зүү удах тусмаа-
Би: "Доошлон даавууг цоолж улмаар морийг хатган осол үүсэх шалтгааныг бий болгосон" гэхэд Жастин толгой дохино.
Би: "Хэн ийм зүйл хийж зүрхэлдэг байна аа? Бид үүнийг хурдхан хаан эзэнд хэлж үнэн зөвийг шалгуулах хэрэгтэй" гэхэд Крис толгой сэгсрээд
Крис: "Хэн хийсэн нь чухал биш ээ. Дайсан эцэст нь хүссэнээ авч чадсан" гэсээр туслахаа гарахыг тушаан орон дээрээ хэвтээд өгөв.
Крис: "Би түүнд талархах хэрэгтэй. Түүний ачаар хуурамч дүр эсгэн тэдний дэргэд зогсох шаардлагагүй боллоо" гэхэд нь түүн рүү гайхан хараад
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.