4

3.1K 350 18
                                    

Өглөөнөөс эхлээд асгарсан шиврээ борооны дараа нар гарч солонго татсан байх ба борооны үнэр ч хамар цоргим сайхан үнэртэх бөгөөд үүнтэй адил сэтгэл санаа ч дагаад өөдрөг байх аж.

Өрөөнийхөө шилэн өндөр цонхыг онгойлгочихоод өнөөдөр юу хийж болох тухай бодно.

Крисд тэгж ичих ч үгүй хэлсний дараа бурхныг бодож тэр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Зүгээр л "би талханд дуртай" гэж хэлсэн юм шиг л энгийнээр хүлээж авсан. Ядаж л нүүр ам нь улайдаг ч юм уу эсвэл хоолойгоо засаад бантаад гараад явж болно биз дээ? Гэтэл тэр зүгээр л гараад явчихсан.

Ахххх ингэж бодохоор түүнийг өөртөө дурлуулах магадлал тун бага. Магадгүй 0.1% эсвэл бүр тэг хувь биз.

Бас яагаад Крис Осер хоёр муу харилцаатай байсан нь ч тодорхой болсон.

Нэгт: Осер Крисийг ууган хүү буюу угсаа залгамжлагч хунтайж байгаагүйд бухимддаг байсан. Бухимдлаа ч байнга илэрхийлдэг.

Хоёрт: Крис угаасаа хүнд дурлахааргүй зантай хүн.

Гэтэл тийм байхад яаж ч энэ хоёр тааламжтай харилцаатай байх вэ дээ.

Хамгийн солиотой зүйл нь гэвэл би Союуны амьдралаар амьдарч байхдаа нэг ч хүнтэй үерхэж үзээгүй. Бүр 18 настай байсан байж шүү дээ! Миний хувьд энэ тийм ч чухал биш ч миний хүрээлэлд байдаг бүхий л арван наймтангууд бүр багаасаа л ядаж нэг хүнтэй үерхэж үзсэн байдаг. Тийм байхад би ямар юмаараа ч Крисыг өөртөө татаж чадах юм бол доо?

Аан гэхдээ би нэг зүйл авахыг хүсэх юм бол заавал авж байж салдаг зантай хүн.

Мөн би Солонгос, Хятад, Турк, Япон гээд олон ч кино үзэж манга уншдаг байсан болохоор бас намайг дутуу үнэлж болохгүй шүү!

Ямар нэгэн арга заль олохоор хэсэг бодолхийлж байтал дээр үед эмээтэйгээ хамт үздэг байсан хятад кино санаанд оров. Тиймээ яг зөв.

Би: Гадна Алина байна уу?

"Тиймээ хатагтай. Танд хүсэж буй зүйл байна уу?"

Энэ эмэгтэй нээрээ. Хүн найзууд шиг байя гээд байхад өдий болтол энэ эзэн боолын харилцаанаасаа салаагүй!

Би: "Ороод ир ээ" хэмээхэд тэр доош бөхийсөн хэвээр хаалга зөөлөн онгойлгосоор орж ирэв. Түүн рүү харахад тэрний арьс жаахан цонхийж нүд нь яг одоо унтахад бэлэн байдалтай байгаа мэт л харагдана.

Би: Ядарч байна уу?

Алина: Хатагтай минь би яаж ядарч зүрхлэх бил ээ? Мэдээж ядрахгүй байна аа.

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now