"Хатан бослого гарган хаан эзэн эсэргүүцэл үзүүлэлгүй сэнтийгээсээ татгалзжээ" хэмээх үг улсын өнцөг булан бүрт тархах шиг хурдан зүйл байсангүй. Хэн ч сонссон итгэхэд бэрх энэхүү хэн нэгний зоргоороо зохиосон мэт хоржин яриаг шоолж инээн өнгөрөөх гэсэн ч Их ордон руу зүглэн орох хэдэн мянган цэргийг харсан хүмүүс цөөнгүй байв.
Сайд ноёдууд ч тухайн яриаг үнэн эсэхийг мэдэхгүй байсан бөгөөд бүгд л сандралдан Их хуралдай болдог өргөөнд цуглажээ. Өргөөн дотор хуралдайн ихэнх гишүүд байв ч хатны аав болох Жосеф мөн хааныг илт эсэргүүцдэг Виллиам, Ассим, Леон зэрэг сайд жанжидууд байхгүй байх нь цуурхлыг үнэн гэдгийг бататгаж өгөөд байна уу гэлтэй.
Өмнө нь хэзээ ч ийм чимээтэй байж үзээгүй хуралдайн өргөөнд сайд ноёдууд хажуу хажуудаа зогссон нэгэнтэйгээ өөрсдийн олж сонссон зүйлсийн талаар ярилцах үед тэдний хөмсөг бүр л зангирах аж.
"Хатан хааны эсрэг бослого гаргасан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ийм балмад зүйл байна гэж байх уу?"
"Хаан хатан хоёрын харилцааг сайжирсан гэдгийг бид мэднэ. Тэгээд ч хаантан өөрийн суудлаа зүгээр л май гээд өгнө гэж үү?"
"Гэхдээ хэрвээ энэ бүгд үнэн бол бид яах ёстой вэ?"
"Юун яах ёстой юм гэж? Хэрвээ хатантанд улсын тамга байвал тэр бидний удирдагч болно гэсэн үг" гэхэд бүр л их чимээ үүсэж энэ байдалд ямар их дургүй байгаагаа илэрхийлнэ.
Тэднийг ийнхүү марган байхад өргөөний хаалга томоор нээгдэн "Хатантан заларч ирлээ" хэмээхтэй зэрэгцэн чамин титэм зүүсэн хатан намуухан алхсаар орж ирэх бөгөөд түүнийг харсан сайдууд бүгд л чимээгүй болон хатны дараагийн үйлдлийг тааж ядна.
Хатныг даган явах туслах авхайн барьж явах жижиг авдар, хаан сэнтийн өмнө зогсох хатан...
Бүх зүйлийн хариулт ил боллоо. Ноёдод өнөөх цуурхал үнэн эсэх тухай ахин маргах шаардлага байсангүй.
"Хатантаан энэ чинь юу болж байгаа юм бэ?" хэмээн зориг ихтэй нэгэн нь хаанаас ч юм чангаар асуухад хатан өргөөг хэсэг ажиглан хараад
Хатан: "Сайдууд та бүгдийг албан ёсоор дуудан авчруулах гэж байсан ч өөрсдөө ингээд бүгдээрээ хүрээд ирж" гэсээр гараа дохиход хажууд нь зогсох авхай түүнд барьж буй жижиг авдрыг гардуулан өгөв.
Хэдийн тэрхүү жижиг авдар дотор юу байгааг аль хэдийн мэдэж байсан ноёд хатныг авдрыг нээн хаан сэнтийн алтан тамгыг гаргаж ирэхэд уулга алдахгүй байж чадсангүй.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.