33

2.3K 512 149
                                    

Цагаан цаас болон будагт дүрсэн бийр. Юу зурхаа бараг л цаг орчим бодсоны эцэст цаасан дээр өнгө будаг нийлэлдэн гарч эхэлнэ. Хачирхалтай нь зурсан зураг минь миний амьдарч байсан хуучин гэр минь байсан юм. Оюутан байсан санагдана. Хичээлдээ яваад л буцаж ирэн хийх ёстой зүйлсээ хийгээд унтана. Өдрүүд ингэж л үргэлжилж байсан. Тэр үед амьдралд минь ямар нэгэн онцгой зүйлс тохиолдоосой гэж хүсэж байснаа санаж байна. Энэ уйтгартай нэгэн хэвийн амьдрал минь бодоод байхад илүү амар байж. Юунд ч санаа зовохгүй зөвхөн хичээл дээ л анхаарна. Хөгжилдөх үедээ хөгжилдөн амралтаараа цуврал кино эхлүүлээд л... Хэцүү үедээ дуртай дуугаа хамгийн чанга дээр нь тавиад сонсоход сэтгэл яаж ч юм хөнгөрчихдөг байсансан. Гэтэл одоо намайг тайтгаруулж чадах зүйл зураг зурах л юм шиг байна.

Зургийнхаа хамгийн сүүлд орон дээр минь үргэлж хэвтэж байдаг чихмэлүүдээ зурж дуусгаад харвал хэдий тийм ч гоё болоогүй ч нүүрэнд минь бага ч гэсэн инээмсэглэл тодруулж чадав. Зугтахыг хүсэж байна. Бүгдээс зугтаад нэг л өдөр энд хүрээд ирчихсэн шигээ маргааш сэрэхэд энэ өрөөндөө сэрвэл хэн ч намайг олж чадахгүй юмсан.

Муухан зурсан зургаа хажуу тийш нь тавьчхаад өргөөнөөсөө гарвал хэдхэн хормын өмнө цэлмэг байсан тэнгэр бүүдийн бороо орох шинжтэй болоод ирсэн байв. Энэ цагаар Атлас цэцэрлэгт тоглож байдаг тул бороо орохоос өмнө түүнийг оруулахаар цэцэрлэг рүү явбал хачирхалтай нь тэр байсангүй.

Би: "Ханхүү хаана байна?" хэмээн цэцэрлэгийг хариуцдаг шивэгчнээс асуувал

"Ханхүү ирээгүй ээ хатантаан" гэхэд нь толгой дохин ханхүүгийн өргөө рүү явлаа.

Цас, бороог ч үл хамааран тоглож байдаг хүү минь яагаад одоо болтол сэрээгүй байгаа юм бол? Өглөөний цайн дээр ч түүний шивэгчин ханхүүг унтаж байгаа гэсэн болохоор сэрээлгүй унтуулсан ч өглөөний цайны цагаас гурав гаруй цаг өнгөрч байна шүү дээ.

Багахан санаа зовсоор ханхүүгийн өргөөнд ирэхэд гадна нь Фатма цэцэг услан зогсож байв.

Би: Фатма, ханхүү боссон уу?

Фатма: "Үгүй ээ хатантаан. Ханхүү унтаж байгаа" гэхэд нь өргөө рүү орвол үнэхээр л хүү минь тайван гэх ч нь унтаж байв.

Тайвшран сууж байгаад өрөөг тойруулан харахад тэр саяхан шинэ зураг зурсан бололтой нарны гэрэлд хатаах зорилготой цаас байрлуулсныг үзвэл уруулд минь хөнгөхөн инээмсэглэл тодрох аж.

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now