Хатны хүсэлтээр Крис бид хоёр Их ордонд хэд хонохоор болсон байв. Мөн бидэнтэй цуг Борис ч мөн өөрийн эхнэртэйгээ хамт үлдэнэ гэж Алина хэлсэн. Гэвч өдий хүртэл тэдэнтэй тааралдаагүй байгаа ч хааны гэр бүлийн ёсоор маргааш өглөөний цайн дээр уулзаж болох нь.
Кинон дээр ч бодит амьдрал дээр ч ихэс дээдсүүд дандаа л цай уугаад юу ч юм яриад суучих юм. Яг одоо би ч мөн өөрийн эцэг эх гэх хүмүүстэй хатны залсан өргөөнд юу ч юм ярихаар сууж байна. Харин Крис хатантай цуг үлдсэн. Түүнд ч бас ээжтэйгээ хоёулхнаа байх хугацаа хэрэгтэй. Харин энэхүү жижиг уулзалтууд дууссаны дараа бид хааны амар мэндийг мэдэх ёстой.
Осерын ээж болох Роза тайван дөлгөөн харцтай нэгэн бол Жосеф их л ширүүн хүйтэн харцтай юм.
Тэгэхээр би яг одоо яах ёстой юм бол оо?Ямартай ч тэд Осерын эцэг эх учир хэнээс ч илүү түүнийг мэднэ. Тиймээс яг л Осер шиг хатуу ширүүн хандах хэрэгтэй байх. Гэхдээ тэр ээж аавдаа хүртэл хатуу ширүүн ханддаг байсан болов уу? Эсвэл өөрөөр үү? Ахх галзуурах нь ээ.
Өөрийгөө сандарч байгааг аль болох мэдэгдэхгүйг хичээж урдаа байх аягатай цайг зөөлөн балгалсаар сууж байхад ашгүй нэг юм хатагтай үг дуугаран эвгүй уур амьсгалыг эвдлэв.
Роза: "Миний охин үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Ээж нь чамайг их саналаа" хэмээсээр ширээний хойноос босож ирэн намайг тэврээд авчхав.
Эхэндээ юу хийхээ мэдэхгүй байсан ч хэн нэгний биш ээ Розагийн нулимс мөрөн дээр дуслах үед л түүнийг эргүүлэн тэвэрсэн юм.
Хөөрхий дөө. Өөрийн охиноо өөр хүнд бүр болоогүй ханхүүд өгчхөөд хүссэн үедээ уулзаж ч болохгүй хэцүү байсан биз.
Энэ хээнцэр жижигхэн хатагтайг хараад өөрийн жинхэнэ ээжээ санан түүнийг ч бас намайг алга болсонд санаа нь зовж байгаа даа хэмээн бодон нулимс унагах дөхөв. Учир нь би энэ зохиол руу орохоосоо өмнө ээж дээрээ очилгүй мөн залгаж ярилгүй үнэхээр удсан байсан юм. Осер тэдэнд яаж ч ханддаг байсан би тэднийг өөрийн төрсөн эцэг эх мэт л бодох болно!Би: "Ээж минь дээ. Битгий уйл би ч мөн таныг санасан" хэмээвэл тэр намайг тэврэхээ болин нүд рүү минь харсаар
Роза: "Аав ээж хоёрыгоо өршөөгөөрэй! Бид байгаагүй байсан бол чи минь өөрийн хайргүй залуутай гэрлэхгүй байх байсан. Бүгд бидний буруу" хэмээсээр ахин торгомсог алаг нүднээсээ нулимс урсгах үед түүнийг Жосеф түшиж аван нурууг нь илнэ.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.