37

1.7K 301 51
                                    

Хамгийн гайхалтай өршөө авалт гэж ямар өршөө авалтыг хэлэх вэ? Өөрийг чинь зовоосон тэр аргыг нь өөр дээр нь ашиглах, бүх зүйлийг нь булаан авах эсвэл зүгээр л амь насыг нь тасалчихаад өөрөө ардаас нь амиа хорлох. Бүгд л дажгүй сонсогдож байгаа ч өөрөө сүүлд нь үхэх тиймхэн л юм. Гэхдээ өршөө авахыг хүссэн хүн чинь эзэн хаан мөн чамд хайртай нэгэн байвал хэрэг өөрөөр эргэж байгаа юм. Хайр? Утгагүй юм. Түүнийг үнэхээр л надад хайртай эсэхийг хэр их зовж тарчлахаас нь харж байж л мэднэ байх. Улсыг удирдагчаас авах хамгийн том өршөө авалт бол...












Дэлхийн бүх хүмүүсийн анхаарлыг татсан өмнө нь хэзээ ч болж байгаагүй асар том хэмжээний баярт ёслол өрнөх Кратос улс. Хэлтэй амтай бүхэн нь л Кратос улсын хааны гучин насны төрсөн өдөр болох гэж буйг ярилцах бөгөөд хааны төрсөн өдөрт ирэх зочид ч ярианы халуухан сэдэв болж байв. Растин, Эстрн, Жамила, Фиоре зэргээс эхлэн дэлхийн хамгийн томоос жижиг хаант улсуудын хаан хатан нар Кратос улсын хааны төрсөн өдрийн цэнгүүнд очно гэдгээ мэдэгдсэн юм. Арга ч үгүй биз, Кратос улс Крис хааны ачаар өмнө байгаагүйгээрээ цэцэглэн хөгжиж, соёл ёс заншил нь дэлхийн хэрэглээ болж буйгаас хойно.

Ордны гадна яригдаж буй ярианд хэн нэгний нэмэлт давс хужир ороогүй гэдгийг ердөө л өнөөдрийн цэнгүүнд зориулан босгосон шинэ ордноос харж болно. Крис хаан өөрийн сүр хүчийг дэлхий нийтэд мэдэгдэхийг хүссэн мэт доод гаралтай боол байтугай дээд язгуурын хаан харсан ч дуу алдам тийм л тансаг, дээд зэрэглэлийн ордон барьсан байв. Ордон дотор уригдаж ирсэн бүх улсын хувьд үнэ цэнэтэйд тооцогддог зүйлс байх бөгөөд тэднийг тухтай мөн тааламжтай мэдрэмж мэдрүүлэхийн тулд танхим бүр нь тухайн улсынхаа соёлыг ил гаргасан бүтэцтэй баригджээ.

Хатны талаас:

Хаантны төрсөн өдрийн цэнгүүнд уригдаж ирсэн бүх улсын хаан хатадтай Кристэй хамт мэнд мэдэн дуусахад аль хэдийн гурван цаг өнгөрсөн байв. Мэдээж тэгсэн ч улсууд манай улстай харилцаагаа бататгахыг хүсэх тул ярих яриа нь дуусахгүй ч сэдэв нь ижил тул залхан Крисийн чих рүү ойртоод

Би: "Крис, яваад хуучныхаа найзтай уулзвал дургүйцэхгүй биз дээ?" гэсээр дарс шимэн уух Эллиса руу дохивол тэр толгой дохиод хацар дээр үнсчихэв.

Том нүдлэн түүн рүү харахад түүний нүүрэнд инээмсэглэл тодрох бөгөөд биднийг харсан Растин улсын хаан Арта хөхөрсөөр

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now