Хатан эхийн амьдарч байсан өргөө, түүнийг дурсан санах сүүлчийн газар байсан юмсан. Гэтэл Мерри, хатан болох зарлиг авсан даруйдаа хатан эхийн өргөөнд байсан бүхий л эд хогшлыг гаргаад шинээр тавилга байрлуулаад зогсохгүй гадна цэцэрлэгт ургасан байсан бүх сарнайг устган оронд нь цагаан лили цэцэг суулгажээ. Лили цэцэг нь гэнэн хонгор цэвэр ариун байдлыг бэлгэддэг. Тэр өөртөө таарсан зөв цэцгээ олж чадаагүй юм шиг байна.
Би: "Хатан танд цолоо хүртсэнд баяр хүргэе. Хатан эх түм бум наслаг" гэсээр түүнд доош суун ёслоход тэр эрхэмсэг гэх чинь урдаа байх цайг үлээн уугаад
Мерри: Баярлалаа. Бэр чи ерөөсөн болохоор би урт наслах байх. Амьдрал ч үнэхээр сонирхолтой зүйлсээр дүүрэн юм. Хэн ч маргааш юу болохыг таамаглаж чадахгүй. Саяхан л чи намайг хуучин хатны оршуулга дээр хийсэн үйлдлийг минь шүүн байсан ч одоо ингээд миний өмнө сөгдөж намайг урт наслахыг хүсэж байдаг.
Би: "Би сайхан сэтгэлээр хатан танд баяр хүргэж хүндлэл үзүүлж байхад та үүнийг минь буруугаар ойлгоод байх шиг байна" гэсээр босож зогсоход тэр барьж байсан цайны аягаа ширээн дээр хүчтэй тавиад
Мерри: Чамайг хэр удаан ингэж аашлахыг чинь харж л байя! Ханхүү Крис залуу бас царайлаг байна. Тэр удахгүй үзэсгэлэнтэй татвар өөртөө авч л таарна. Тэр үед чамайг яах бол гэдэгт сонирхол татчихлаа.
Би: Боломж олдох бүртээ л намайг доромжлох гэж хичээж байгаа тань хатан хүнээс гарамгүй үйлдэл байна. Би жирийн нэг хатагтай биш шүү! Танаас өөр нь намайг төрхөөс өмнө миний хувь заяа шийдэгдчихсэн байсан. Хичээсэн ч бай хичээгээгүй ч бай би ханхүүгийн эхнэр болох тавилантай. Харин та? Та зөвхөн гоо үзэсгэлэн бие төрхөөрөө энэ суудалд хүрсэн биш гэж үү? Хэзээ нэгэн өдөр гоо сайхан чинь гундаж эхлэхэд үзэмжид суурилсан хайр ч бас тэр үед ялзарч эхэлнэ.
Мерри: Амаа тат! Би энэ улсын хатан хүн шүү!
Би: "Тэгвэл би ханхүүгийн эхнэр Осер Ву байна! Таны татвар байна уу? Хатан байна уу? Надад хамаагүй. Хэн ч байсан таныг жинхэнэ хатан мэт хүлээж авах хүн энэ ордонд байхгүй. Яагаад гэдгийг мэдэх үү?" гэсээр чихэнд нь ойртоод
Би: "Тэд жинхэнэ эзнээ хэн гэдгийг мэддэг учраас" гэж шивнэн хэлээд инээмсэглэн
Би: "Мэндээ мэдсэн болохоор одоо би явъя даа" гэсээр түүнд ёсолчхоод өргөөнөөс гарахдаа нүүр дүүрэн инээмсэглэн гарлаа.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.