36

2.7K 453 70
                                    

Ордон сүүлийн өдрүүдэд амар амгалан байлаа. Хүн бүхэн ханхүүгийн үхэлд гашуудаж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд энгийн амьдралын хэв рүүгээ шилжиж байв. Яг л хэзээ ч ханхүү Атлас гэж байгаагүй юм шиг...

Ордны ажилчдын гайхаж буй зүйл бол хатан маш амархан хааныг уучилж одоо аз жаргалтайгаар амьдарч буй нь. Мэдээж хаан хатан хоёр эвтэй байвал ордонд буй бүхний толгой аюулгүй байна гэсэн үг ч тэд заримдаа нууцхан энэ тухай шивнэлддэг байлаа.

Хаантан ордноос яваад ирэхдээ хатантанд шидийн ундаа уулгачихсан юм болов уу? Эсвэл хатантан хэтэрхий гашуудахдаа ой санамжаа алдчихсан юм болов уу? Аль нь ч байлаа гэсэн хүмүүс хатныг зүгээр л хааныг маш их хайрладаг байх гэсэн санаанд илүү итгэцгээсэн юм.


Хатны талаас:

Олон хийх зүйлгүй ном уншсаар байтал зоог барих цаг удахгүй болох гэж байгааг харан хааныг ирэхээс өмнө даашинзаа сольж өмсөв.

Шинээр өмссөн даашинз минь өмнөх даашинзнаас минь өөр өнгөтэй байсан тул зүүж байсан үнэт эдлэлүүдээ ч солихоор шийдэн юу зүүхээ нухацтай бодно.

Алина: Хатантаан

Би: "Яасан? Аль нь илүү зохих юм шиг байна?" гэсээр урд минь байх ширээ дүүрэн үнэт эдлэлээс нүд салгалгүй асуувал тэр хэсэг чимээгүй байж байснаа

Алина: Хатантаан... тэр

Би: "Хэл л дээ Алина. Ядаж энэ хоёроос нэгийг нь сонго" гэсээр хоёр өөр ээмэг барин чихэндээ ойртуулж харуулна.

Алина: Би танд сүүлийн өдрүүдэд ихээхэн санаа зовох боллоо.

Би: "За яахав. Би өөрөө л сонгохоос" хэмээн амандаа бувтнан сүүн цэнхэр өнгийн бадмаарагтай ээмгийг зүүхэд тэр санаа алдан

Алина: Хатантаан, би ойлгохгүй байна. Та хаантныг алга болсон өдрөөс хойш хачин болчихсон. Үгүй ээ. Хэвийн байгаа л даа. Гэхдээ хэвийн байгаа тань намайг айлгаж орхилоо.

Би: "Алина, чи юунд санаа зовоод байгаа юм? Бүх зүйлс хивэндээ ороод сайхан л байна шүү дээ. Чи намайг үргэлж шаналж зовох ёстой гэж бодсон юм уу?" гэхэд түүний нүд томрон

Алина: "Үгүй дээ хатантаан. Би юу гэж тэгж зүрхлэх бил ээ? Зүгээр л та..." гэсээр гацахад нь санаа алдан

Би: "Мэдэж байна аа мэдэж байна. Намайг яаж тийм амархан Крист боломж өгснийг гайхаж байгаа биз. Гэхдээ би тэр өдөр ойлгосон юм. Крис миний амьдрах утга учир гэдгийг. Тэгээд л болно. Өөр шалтгаан надад хэрэгтэй гэж үү?" гэхэд тэр хариултыг минь сонсон хөмсөг нь зангирсан ч толгойгоо сэгсрэх бөгөөд би хөнгөхөн түүн рүү инээмсэглэн

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now