Гадаа бороо ширүүнээр орж хүчтэй аянга цахин хурц цагаан туяа нь өрөөний өнцөг булан бүрт тусан чанга чимээ нь хэнгэрэг хагалчих шахна.
Цаг агаар ийм байсан ч шүлэг тэрлэн сууж буй өөрийгөө гайхан унтарсан лааны дөлөө ахин асаан бийрээ аван бичиж эхлэх гэж байтал хаалга хүчтэй онгойн Крис орж ирэв.
Түүний нүд уур хилэнгээр дүүрсэн байх ба амьсгал нь давхацсан харагдана.
Би: Крис?
Крис: Чи өчигдөр зооринд юу хийж байсан юм?
Би: Юу? Би зү.зүгээр л-
Крис: "Чи харах ёсгүй зүйлээ харсан тиймээс ингээд үх!" гэсээр сэлмээ сугалж аван хүзүү рүү минь далайн барив.
Би: ЭЭЖЭЭ!
"Хатагтай та зүгээр үү?" хэмээх хоолой гарсан зүг рүү харвал Алина над руу санаа зовсон байртай харах аж.
Алина гэнэ ээ? Гэхдээ сая Крис намайг алчихсан шд ээ гэж бодон эргэн тойрноо гүйлгэн харвал би орон дотроо унтлагынхаа хувцастай хэвтэж байв.
Хүлээгээрэй. Ор, унтлагын хувцас...
Тэгвэл тэр бүгд ердөө зүүд байсан хэрэг үү? Хар дарсан зүүд.Алина: "Хатагтай?" хэмээхэд нь түүн рүү харан толгойгоо сэгсрэн цаг руу харахад үүрийн таван цаг болж байлаа.
Өнөөдөр Крис бид хоёр хамтдаа ордон руу очих ёстой шүү дээ. Гэхдээ түүний тийм байдлыг хараад юу ч хэлэхгүй зугтчихсан болохоор Крисийн царайг харах үнэхээр эвгүй байна байх даа...
Бас түүнтэй хэдэн цагт явна гэдгээ тохироогүй юм байна.
Крис гэх нэрийг бодох тутамд л өнөөх үхсэн хүний цогцос нүдэнд харагдаад байв.
Гэхдээ би амласан шүү дээ! Амлалтаа биелүүлэхгүй бол би би биш болох болно! Түүнд өчигдөр нь хатан ээж дээр очно гэчхээд маргааш нь болсон чинь явахаа болилоо гэвэл дэмий л түүний уурыг хүргэнэ байх!
Ядаж л түүнийг ямар аймар хүн гэдгийг мэдсэн тул одоо түүнээс жаахан болгоомжлоход л болно!
Би: Алина, Крис бид хоёр өнөөдөр ордон руу явахаар төлөвлөсөн.
Алина: Аан тиймээ эзэгтэй. Жастин (Крис ийн туслах) өдөр ирээд таныг арван цагт бэлэн байж байгаарай гэсэн.
Би: "Тийм байх нь. Чи одоо гар даа. Би ахиад хэдэн цаг амрах хэрэгтэй байна!" гэхэд тэр ёсолсоор гарч явлаа.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.