23

1.9K 280 13
                                    

Бидний амьдардаг ордон өмнө хэзээ ч байгаагүйгээрээ хоосон хөндий яг л миний амьдардаг газар биш тэс өөр газарт байгаа юм шиг л мэдрэмж төрүүлнэ. Крисийг байхгүй үеүдэд л ордон ингэж мэдрэгддэг байсан ч одоо энэ аураг бий болгож буй хүн нь Крис өөрөө. Би мэдэж байна. Хатны үхэл Крист маш том цохилт болсон гэдгийг. Гэхдээ энэ том цохилтын үр дүн нь цохилтоосоо хүчтэй илүү том гай дагуулж мэдэхээр байна.

Тэр сүүлийн хэдэн өдөр ажлын өрөөндөө бүгэх болсон. Энэ хэдэн өдөрт түүний толгой дотор ямар ямар бодол эргэлдсэнийг таашгүй.

Түүний өрөө рүү орохоосоо өмнө гурван удаа тогшин сануулга өгөөд дотогш орвол тэр хоёр гараа ардаа барин цонхныхоо өмнө бодол болон зогсжээ. Ширээ лүү нь харвал өдөр оруулж өгсөн хоол тэр хэвэндээ байж байх бөгөөд энэ нь намайг өөрийн эрхгүй санаа алдахад хүргэнэ.

Би: "Крис?" хэмээн зөөлнөөр нэрийг нь шивнэн арагшаа харан зогсож буй түүний нуруунаас тэврээд

Би: "Гуйя. Ядаж хоолоо алгасалгүй ид л дээ" гэхэд тэр гарнаас минь атгасан ч өөр үг хэлсэнгүй.

Айж байна. Энэ том дулаахан гартай хүний нүд өдөр өнгөрөх тусам хоосноос илүү хорсол агуулах болсонд. Номон дээр гардаг хорон санаатны дүр бие болох гээд байгаад хамгийн их айж байна. Хэрвээ тэр номонд дүрслэгдсэн шигээ болж хувирах юм бол хэн ч түүнийг зогсоож хүчрэхгүй. Хэн ч...

Би: "Крис над руу хардаа" хэмээн хүсвэл тэр биеэрээ над руу эргэж харахад түүнээс би цочиж орхив. Тэгээд хоёр гараа зөөлөн явуулан хоёр хацарнаас нь барьж байгаад нүднүүдийг нь ээлжилж үнсээд

Би: "Би чиний нүднээс үргэлж хайр, энэрэл цацарч байхыг харахыг хүсэх юм Крис. Гэтэл чи өөр зүйл төлөвлөсөн бололтой. Гомдол өршөөгөө март гэж хэлэхгүй ч буруу замаар хорслоо тайлах чинь чамайг дайснуудаас ялгагдах зүйлгүй болгоно шүү дээ" гэхэд тэр тэвэрсэн байсан гараа суллан надаас холдож зогсоод

Крис: Надад хамаатай юм шиг байна уу? Тэд энэ цусан тоглоомыг эхлүүлсэн харин би төгсгөх болно!

Би: Хаантнаас тэрсэлж түүний эсрэг босохыг чинь хатан эх хүсэх байсан гэж бодож байна уу? За яахав. Их ордон руу цэргээ аваад очлоо ч хааныг хамгаалах цэргүүдээс гадна Борес, Лео хоёр ч цэргүүдтэйгээ хааныг хамгаалан тулалдах болно. Чи тэднийг ч бас алах хэрэгтэй болно гэсэн үг. Крис, сайн бодоод үз л дээ. Хэрвээ чи тэдний хүчинд дийлдэх юм бол төрд тэрсэлсэн ялаар цаазаар авхуулна харин ялж чадах юм бол ах дүү аавыгаа алан хаан ширээнд суусан аймшигтай хэрцгий хаан гэсэн нэртэй болно. Аль нь ч байсан миний хэзээ ч чамд хүсэхгүй ирээдүй.

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now