15

2.9K 382 80
                                    

Алина: Эзэгтэй? Ямар нэгэн гунигтай зүйл тохиолдсон юм уу?

Би: Үгүй ээ. Яасан юм?

Алина: Та өглөөний цайнаас хойш л хүзүүндээ буй жижигхэн зүүлтийг бариад санаа алдаад суугаад байна.

Би: "Тийм үү? Яагаад тэгээд байгаа юм бол доо" гэсээр санаа алдан өгүүлэхэд тэр над руу зөөлөн инээмсэглэн хараад

Алина: Эзэнтэнг ажлаар явсан гээд гуниглаад байгаа юм уу?

Би: "Өөдгүй амьтан! Явах байсан юм бол явна гэдгээ хэлчихэд юу нь болохгүй байна. Эрт босож чаддаггүй над шиг хүн цайны цагаас хоёр цагийн өмнө босоод үс гэзгээ буржийлгаад эмэгтэй хүний төрхөндөө орж байхад" гэсээр ахиад л санаа алдан ширээн дээр байх тавагтай бөөрөлзгөнөөс аван ам руугаа хийгээд өөрийн дэмий үрсэн хайран сайхан нойрондоо харамсах бөгөөд гэнэт л хэл сураггүй яваад өгсөн Крист уур хүрэхийн зэрэгцээ гомдол гэх зүйл ч ундраад байв. Ядаж байхад тэр ажил гээд байгаа юм нь хамгийн багадаа л хоёр долоо хоног болох юм гэсэн.

Алина: Эзэгтэй минь, эзэнтэн ч мөн мэдээгүй байсан шүү дээ. Гэнэт л үүр ч цайгаагүй байхад Их ордноос ханхүүг дуудсан захиа ирсэн. Тэр үед та амарч байсан болохоор ханхүү таныг сэрээхийг хүсээгүй гэдэг нь гарцаагүй.

Би: Гэхдээ яагаад хаан тийм орой түүнийг дуудсан юм бол?

Алина: Ханхүү байх амаргүй шүү дээ эзэгтэй. Эзэнтэн маш олон удаа тийм байдлаар ордонд дуудагдаж байсан.

Би: "Ханхүү байх ч ядаргаатай юм аа. Аан бас-" хэмээн түүнд гал тогооноос макарон авч ирэхийг хүсэх гэж байхад хаалга тогшин үйлчлэгч орж ирэв.

Би: Юу болов?

Үйлчлэгч: Эзэгтэй 3-р ханхүү мориллоо.

3-р ханхүү гэж Лео юу?

Би: "Тэр хүн яах гэж?... Түүнийг оруул!" гэсээр сууж буй буйдангаасаа босон ирж буй зочноо угтахад бэлдэн зогсоод Алина руу цай болон амттан бэлдэж ирэхийг даалган явуулахад түүнтэй зөрөн Лео ханхүү орж ирэв.

Лео: Хөөх өнөөдөр та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Яг л байдаг шиг ээ.

Сайн уу ч байхгүй шууд л хоосон магтаал унагах юм аа. Гэхдээ яахав ээ. Ядаж л энгийн үе шиг унтаж байхад орж ирсэнгүй.

Би: Ханхүү таны магтаалд талархъя. Гэхдээ харамсалтай нь Крис энд алга. Тэр Их ордон луу явсан.

Лео: Би түүнтэй биш тантай уулзах гэж ирсэн юмсан.

"Юу вэ? Яагаад надтай уулзана гэж? Би сүүлд ямар нэгэн тэнэг үйлдэл гаргасан бил үү?" хэмээн түүнийг надтай уулзахад хүргэсэн байж болох шалтгаануудыг бодон олигтой шалтаг олж чадаагүй байхад тэр чангаар хөхөрч эхлэх бөгөөд энэ нь намайг багахан цочоогоод авав.

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now