IV

302 53 29
                                    

Хэдэн цагийн дараа бяцхан сахиусан тэнгэр нойрноосоо сэрэн шийдэмгий гэгч нь дотроо өнөөдөр заавал сүнсээ буцааж авах болно гэсэн зорилго тавив. Хүч хэрэглээд ч хамаагүй авах болно, сахиусан тэнгэрийн даалгавраа гүйцэтгэхийн тулд хүч хэрэглэж болно! гэж өөртөө их  итгэлтэйгээр хэлээд унтаж байсан буйдангаасаа бослоо.

Хэсэг хугацааны дараа Тэюун гэх чөтгөрийн гэрт сахиусан тэнгэрийн хоолой хадаж байх аж.

"Ээ~ чөтгөрөө надад өгчих л дөө" гэж тэрээр өрөвдөлтэй царай гарган гуйсаар байх боловч өнөөх чөтгөр "Үгүй гэж хэлсэн байх аа" хэмээн залхсан өнгө аястай хариулаад сахиусан тэнгэрээс зугтах гэж үзсэнд тэр бууж өгсөнгүй.

"Би чамаас гуйж байна шдээ" ийнхүү 1004 цөхөрсөн царайгаа үл нуусаар чөтгөрийн цамцнаас зуурчихсан түүнд чирэгдэн явж  байлаа.

"Тэюун гээд байхад чөтгөрөө гэж орилоод байх юм. Би хэлсэн байх аа, чаддаг юм бол өөрөө ав гэж" гэж тэр 1004-ийн зүг эргэж хараад их л нухацтайгаар хэлэв. Тэр жаахан аймаар юм аа гэсэн бодол сахиусан тэнгэрт төрөх аж.

Тэюун алхаагаа үргэлжлүүлэх бол 1004 ч түүний араас дагасаар "Чөтгөрөө, чиний наад авсан сүнс чинь чиний авах сүнс биш шүү дээ. Тийм байхад чи яагаад заавал миний авч явах ёстой сүнсийг минь авах ёстой гэж? Чамд энэ сүнс ямар ч хэрэггүй тийм болохоор надад өгчих тэгэх үү?  Би одоо сүнсээ диваажин руу авч яваад Жонү ахлахад өгөх хэрэгтэй" хэмээн учирлан гуйв.

Тэюун гэнэтхэн огцом зогссоноос болж сахиусан тэнгэр түүнийг мөргөчих нь тэр. 1004 өвдөлтөндөө толгойгоо барин ёолох агаад харин өнөөх чөтгөр тоосон ч шинжгүй харагдана.

Тэюун эргэж хараад тонгойн түүнээс ганцхан алхамын зайтай зогсоо сахиусан тэнгэрийн нүүр лүү тулж зогсчхоод "Миний авах ёстой сүнс байх үгүй нь ямар хамаатай юм? Би авах гэсэн бүхнээ авдаг юм" гэхэд түүний харц түүнийг огтхон ч тоглоогүй болохыг илтгэж байлаа.

Түүний хоолой цаанаа нэг зэвүүн бас их хүчирхэг сонсогдох бөгөөд би түүний хажууд зүгээр л нэг өт мэт гэсэн бодол сахиусан тэнгэрийн толгойд бууна. Тэюун түүнд анхаарал хандуулахаа болиод үргэлжлүүлэн хоолоо хийх бол 1004 гал тогооны өрөөнд байх сандал дээр очиж суун бодолд автав.

Би одоо яах ёстой юм бэ? Энэ янзаараа бол мянга гуйсан ч тэр надад сүнсийг минь эргүүлж өгөхгүй нь... Амьд явах хугацаандаа олон сахиусан тэнгэрүүдийн даалгавраа биелүүлж явсан түүхүүдийг нь сонсож  байсан. Гэхдээ ийм асуудалтай учирч байсан тохиолдол огтхон ч сонсоогүй болохоор  ийм үед яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна.

Angel 1004Where stories live. Discover now