XXVI

388 74 33
                                    




Үүр цайтал Чонсатай хамт байсан болохоор үүрээр гэртээ ирж унтсан чөтгөр ядарсандаа нам унтчихсан байх агаад өдрийн хоёр цаг болж байхад сэрэв. Тэрээр босоод доош буутал Юүта болон хоёр амьтан нь түүн рүү эвэртэй туулай харж буй мэт сонин хараад байв.

Тэднийг яагаад ингээд байгааг үл мэдэх чөтгөр "Яасан?" гэхэд Акира "Үхсэн галуу шиг яасан их унтдаг юм" гэж эзнээ загнахад араас нь Юүта нухацтай хоолойгоор "Өөрөө хаагуур явж байгаад хар үүрээр ирдэг юм бэ?" гэж хардаж сэрдсэн ээж шиг лавлах нь тэр.

"Чонса ирсэн" хэмээн Тэюун шууд үнэнээ өчих бөгөөд бусад нь түүний хэлсэн зүйлд балмагдан "Юу Чонса? Тэр хаана байна?" хэмээн Акико Акира хоёр эзнээ тойруулан харсаар бодвол Чонсаг түүний ард нуугдаж байгаа гэж бодсон биз ээ.

"Айн? Зөвлөлийнхөн мэдвэл---" ийн Юүтагийн санаа зовсоор өгүүлэхэд Тэюун түүний яриаг таслан "Тэр энд байхгүй ээ" гэж тайлбарлан айлдав. Акико Акира хоёрын урам хугаран "Тэр хаашаа явсан юм" хэмээн Акира асуухад Акико доош харсаар "Бидэнтэй уулзахгүй байсан юм байх даа" ийн Чонсад гомдсон янзтай хэллээ.

"Тэр нууцаар диваажингаас гарч ирж надтай уулзсан, зөвлөлийнхөн мэдчих байх гээд би түүнийг аваад эндээс шилжээд өөр газар очиж хамт байж байгаад буцаад явуулсан юм аа" ийн Чонсаг бусадтай албаар уулзахгүйгээр яваагүй болохыг тайлбарлаж өглөө.



"Өөө би уулзах байсан юм"

"Санаад байх юм"

Хоёр амьтан өөрсдийн гунигласан сэтгэлээ үл нуун илэрхийлэх бол Юүта нухацтай царайлсан хэвээр "Та хоёр тэгээд цаашид яах бодолтой байна?" гэж лавлахад Тэюуны ямар ч эргэлзээгүй "Нууцаар уулзаад явна даа" гэх хариулт санааг нь улам ихээр түгшээх ч найзыгаа хорьж чадаагүй билээ.


Шөнийн нэг болох дөхөхөд Тэюун Чонсатай уулзахаар товлосон ёсоороо гэрээсээ гараад далавчаа гарган хайрт руугаа нисэж эхлэв. Болзсон газраа ирэхэд Чонсагийн бараа харагдахгүй байх бөгөөд чөтгөр өөрийгөө түрүүлж ирснийг мэдэн тэр хавиар тайван удаан гэгч нь алхан түүнийгээ хүлээх аж.

Түүнийг сэлгүүцэж байхад хойноос нь "Тэюунаа" гэх дуу хадан Тэюун яарсаар эргэж харах агаад Чонса түүн рүү томоос том инээмсэглэн даллачихсан зогсож байгаа нь харагдана. Хүлээж байсан нэгнээ олж харсан чөтгөрийн нүүрэнд инээмсэглэл тодрон Чонса руу алхаж эхлэв. Тэд яг бие биедээ хүрэхийн даваан дээр голоор нь цагаан гэрэл орж ирэх нь тэр.

Angel 1004Where stories live. Discover now