"Айн???"
"Түүний үнэр намайг өөртөө дэндүү ихээр татдаг" гэснээ чимээгүй болж байгаад "Тэр өдөр би эмнэлгээр явж байхад үнэхээр нэг тийм гэхийн аргагүй үнэр үнэртсэн тэгээд тэр үнэрийг дагаж явж байгаад түүнтэй таарсан юм. Тэр гайхалтай үнэр түүнээс ялгарч байсан" хэмээн Тэюун Юүтад ярьж өгөв.
Юүта энэ бүхний учрыг олох гэж сонин царайлах агаад "Үнэр ээ? Надад лав онц юм үнэртээгүй дээ" гэж будилан бувтнахад Тэюун түүн рүү муухай хараад "Муу сохор хамарт" гэж зэмлэв.
Юүта уулга алдсаар "Сохор хамар гэж юу байсан юм бэ? Ямар нүд биш дээ. Ядаж битүү хамарт гэж хэл л дээ" ийнхүү найзыгаа эрүүл ухаантай эсэхэд эргэлзэн хариуллаа. Тэюун түүний үгсийг үл тоон "Би амьдралдаа анх удаа ийм анхилам үнэртэй хүнтэй учирч байна, тэр үнэр нь өөрийн эрхгүй намайг өөртөө татаад байна"
"Би яг мансуурч байгаа юм шиг болдог бүр салмааргүй тийм таашаалыг надад өгдөг тийм болохоор энэ бүхний учрыг олохоос нааш би түүнийг явуулахгүй" хэмээн тэрээр үргэлжлүүлэн ярьж Юүта түүнийг яагаад ингэж аашлаад байгааг ойлгож эхлэв.
Хэдий тэрээр найзынхаа байдлыг ойлгосон ч өөрийнхөө ажлыг дуусгаад гэртээ харих хүсэл нь их байсан учир жоохон хүүхэд шиг "Гэхдээ би харимаар байна шүү надад чамтай ингээд байх нь тиймхэн байна" ийнхүү гомдол гаргахад Тэюун түүн рүү тоож харалгүй залхсан хоолойгоор "Яваач дээ"
Юүта ярвайн "Аав чинь--- Ааваас чинь айгаад байна" гэж хэлэн ёолоод зөрүүд найзыгаа ятгаж дийлэхгүй гэдгээ ухааран бууж өгсөн байдалтай "За за өөрөө мэд гэхдээ намайг чамд сануулж хэлээгүй гэж дараа нь битгий хэлээрэй дээ. Тэд олж мэдээд нааш ирэх нь цаг хугацааны л асуудал. Тийм болохоор байгаа хугацаандаа Чонсатай сайхан цагийг өнгөрөөж үз, өнөөдөр болзоонд авч яв" гэж найздаа зөвлөв.
Үгийн санд нь оршдоггүй үгийг сонссон чөтгөр асуулт эрсэн харцаар Юүта руу хараад "Болзоо?" гэж асуултын тэмдэг болон асуухад Юүта ойлгомжтой ярьж байхад ойлгохгүй байгаа юм уу гэсэн хандлагатай "Тийм ээ болзоо энгийн хүмүүс шиг болзоонд яв за. Бид та хоёрт саад болохгүй гэртээ байж байя"
Өөрийнх нь анд нөхөр яагаад гэнэт ийм юм яриад байгааг ойлгохгүй "Болзоо чинь дурлалт хосуудын хийдэг зүйл биш билүү? Бид хосууд биш шүү дээ?" хэмээн эргэлзсэн байдалтай лавлахад Юүта түүнийг яагаад ийм хөлдүү болохыг гайхан нүдээ эргэлдүүлсээр "Хүн тамлахдаа гарамгай ч эмэгтэйчүүдийн тал дээр үнэхээр ямар ч баримжаагүй мэдрэмж байхгүй юм аа"