XV

376 54 5
                                    


"Амьтад ч бас хүнээс ялгаагүй үхсэн бол сүнсийг нь ирж аваад очих ёстой газарт нь аваачиж өгнө. Чи мэднэ биз дээ? Сахиусан тэнгэр чөтгөрүүд хүний болон амьтдын сүнсийг авах ёстой болохоос биш тэдний амийг аврах ёсгүй"

Чонса бүлтэлзсээр "Гэ-ххх-гэхдээ түүний үхэх цаг арай болоогүй байна шүү дээ би ямар үхэх цаг нь болсон амьтны амийг аварсан биш" гэж өөрийгөө өмөөрөн хэлэх үед Тэюун түүний энгэрт байгаа туулайг сайн ажиглавал үнэхээр түүний үхэх цаг болоогүй байгааг олж харлаа.

"Тэгсэн ч гэсэн ямар аюултай зүйл хийснээ ойлгож байна уу чи?" хэмээн мөчөөгөө өгөхгүй Чонсаг загнасан хэвээр "Мэдэж байна аа, чамайг сандаргасанд уучлаарай. Магадгүй тэр ингээд аврагдах ёстой байсан болохоор түүний үхэх цаг болоогүй байсан байх" гэж Чонса туулайны хөлөөр тоглон инээн хэллээ.

Чонсаг туулайгаар тоглон ямар аз жаргалтай байгааг харсан Тэюуны уур гарч мөн нүдний өнгө нь эргээд хэвэндээ оров. Үүнтэй зэрэгцэн Чонса "Чи уурлахаар нүд чинь цав цагаан болдог юм байна тийм үү" гэж гэнэт асуухад Тэюун "Ай--- Аан тийм ээ" гэж үнэнээ өчив.

"Хөөх ёстой догь юмаа нүд чинь өөр өнгө болж хувирдаг уу?" гэж жоохон хүүхэд шиг догдлон асуухад Тэюун жуумалзсаар нүдээ аниад нээвэл түүний нүд цэнхэр өнгөтэй болсон байхыг харсан Чонса "Цэнхэр болчихсон байна аа? Цэнхэр өнгө ямар учиртай юм бэ?" гэж асуухад түүний асуултанд Тэюун ч бас цочирдов.

"Цэнхэр гэнэ ээ?" гэж тэрээр өөртөө итгэлгүй асуухад Чонса толгой дохиод "Тийм ээ усан цэнхэр байна" хэмээн дүрслэн хариулахад Тэюун гайхсан хэвээр "Би мэдэхгүй байна миний нүд анх удаа цэнхэр өнгөтэй болж байна" ийнхүү өгүүлэхэд Чонса ихэд чухал царай гаргаад "Чиний нүдний өнгө сэтгэл санааны байдлаас болж өөрчлөгддөг юм уу?" Тэюун толгой дохиод нүдээ дахин аниад нүдний өнгөө нууж энгийн хүний нүдний өнгөтэй болгож тавилаа.

Чонса эргэн тойрноо харахад бөөн цэцэгсийн дунд ирсэн байгаагаа анзаарч тэрээр уулга алдсаар дороо эргэн цэцэгсийг нүдээрээ таашаах бол Тэюун "Бидний ирэх гэж байсан газар" гээд гараа халаасандаа хийнгээ мөрөө хавчин хальт өлмий дээрээ зогсов.

Чонса нүдээ цэцэгсээс салгаж чадахгүй хэвээр "Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй юм аа. Би ийм олон цэцэг өмнө нь харж байгаагүй юм байна" гэж хариулахад Тэюун дуугүй түүнийг нэг бүрчлэн харан зогсох аж. Учир нь түүний өмнө эргэлдэх сахиусан тэнгэр тэдгээр цэцэгсийн хажууд хэд дахин үзэсгэлэнтэй санагдана.

Angel 1004Where stories live. Discover now