V

423 70 32
                                    

"Өө яана өө" хэмээн 1004 гэмшсэн царай гарган Тэюуны нурууг цохиод түүнд аятай усыг ойртуулж өглөө.

Одоо тэр уурлаад миний сүнсээр ч бас хооллох болов уу гэсэн бодол түүний толгой буух агаад тэрээр айж эхэлж байлаа. Гэвч Тэюун яагаад ч юм түүний бодсон шиг уурлаагүй учир 1004 "Магадгүй чөтгөрүүд тийм ч муухай ааштай биш бололтой" гэж дотроо бодон толгой дохино.

Хооллосны дараа Тэюун гэрээсээ гарахаар болж манай бяцхан сахиусан тэнгэрт түүнийг дагахаас өөр арга байсангүй. Тэюуныг даган гэрээс нь гараад өөрийнхөө үл үзэгдэгч хүчээ ашиглах гэсэн ч нэг л болж өгөхгүй хэд хэдэн удаа оролдсон ямар ч өөрчлөлт үгүй.

Үл үзэгдэгч болж чадахгүй юм чинь далавчаа ч бас гаргаж болохгүй гэх сануулга бяцхан сахиусан тэнгэр өөртөө бага зэрэг гутрахад хүргэж байгаа харагдана. Харин энэ үед Тэюун яг машиндаа суугаад хөдлөх гэж байхад 1004 гялс амжин машинд нь ороод суучхав. Яаж хөлөөрөө яаж машиныг гүйцэх юм бэ тийм биз дээ? Хэмээн өөрийгөө өмөөрөн хэнэггүй ч Тэюуны машинд тухтай нь аргагүй суух нь тэр.

"Өдөржин түүнийг даган гадуур дэмий тэнэсээр бүр ядарч дууслаа" гэж бяцхан сахиусан тэнгэр амандаа үглэн явсаар. Тэрээр эргэн тойрноо харж байтал нүдэнд нэг жижигхэн тод өнгөтэй мухлаг өртөх бөгөөд түүний сонирхлыг татах аж.

Харцаа нөгөө мухлагаас салалгүй гараараа чөтгөрийг цохин "Хөөе хөөе чөтгөрөө" гэж түүнийг анхаарлыг татахад өөрийг нь гэнэт цохисон охин руу хараад "Айн?"

"Тэр тэр тэр юу зараад байгаа юм бэ?" хэмээн алмайран асуух сахиусан тэнгэрийг ажиж зогсох Тэюун түүнийг ингэж юм үзээгүй мэт аашилж байгаад битүүхэндээ гайхсаар "Мөхөөлдөс үү?"

Тэюуны хариултыг сонсох үед нүд нь гэрэлтсэн сахиусан тэнгэр Тэюуны царай руу хараад "Мөхөөлдөс гэдэг юм уу? Юу юм бэ?" ийн асуугаад мишээхийг харсан Тэюун хэлэх үггүй хоцров.

Шинэхэн юм мэдлэггүй нас балчир сахиусан тэнгэр болохыг нь гадарлаж байсан ч мөхөөлдөс гэж юу байдгийг ч мэдэхгүйд үнэхээр гайхан "Чи мөхөөлдөс гэж мэддэггүй юм уу?"

1004 толгой сэгсрэн "Үгүй ээ манай тэнгэрийн оронд ийм юм байхгүй. Мөхөөлдсийг идэж болдог юм уу?" хэмээн нүдээ томруулан лавлахад Тэюун санаа алдаад гараараа духан үрэнгээ "Болно оо"

Бяцхан тэнгэр маань сониуч зандаа хөтлөгдөн мөхөөлдөс зарж буй мухлаг руу Тэюуныг чирч явах бөгөөд мөхөөлдөс гэх үл мэдэх зүйл түүнд үнэхээр гоё амттай харагдах аж. Ойртох тусам ямар амттай байдаг болох талаар дотроо бодсоор.

Angel 1004Where stories live. Discover now