XIX

333 61 7
                                    

Түүний гэнэтийн үйлдэлд Тэюун бага зэрэг балмагдсан ч үүнийгээ ил гаргалгүй "Яагаад?" хэмээн ихэд тайвнаар асуухад түүний хажууд алхах сахиусан тэнгэрийн хоёр мөр нь бөгтийн "Чамд тийм хөөрхөн хань болох амьтан байна. Харин надад юу ч байхгүй" гэж хошуугаа  унжуулав. 

"И Тэюун би гэгээн дүрээрээ хажууд чинь байхад хань болох амьтангүй гээд гомдоллож байдаг яасан шуналтай сахиусан тэнгэр вэ?" Ийнхүү хөмсгөө зангидан худлаа уурласан дүр эсгэхэд Чонса үүнд итгэн сандарсаар хоёр гараа урдаа сэгсэрэн "Үгүй ээ үгүй, би тэгж хэлэх гээгүй юм  шүү"

Түүний хариу үйлдлийг харсан чөтгөр дотроо гасалсаар толгой сэгсрэн "Ёстой гэнэн ч амьтан бол доо" гээд агаарт байх Чонсагийн гараас   дахин атгаад "Битгий юм л бол миний гарыг тавиад бай" гээд өөрийнх нь гар дотор төгс зохицон багтах Чонсагийн гар луу хараад "Миний гарыг хөтөлнө гэдэг мянгад нэг л олдох завшаан шүү"

"Тэюун Тэюун Тэюун Тэюунааа" хэмээн Чонса доороо дэвхцэн орилоход Тэюун "Яасан бэ?" гэж ямар ч залхсан шинжгүй асуулаа. Хариуд нь Чонса "Хоёулаа тэр попкорноос авч идье тэгэх үү? Драма дээр чинь тэрийг кино үзэж байхдаа иддэг юм байна лээ" гэж хэлэн муурын нүдээр хажуудаа зогсох мөнгөтэй, баян чөтгөр лүү ширтэж байлаа.

"Аан бас кола? Кола билүү тэрийг ууж үзье тэгэх үү?" хэмээн бүлтгэнэн Тэюун руу гуйсан харцаар харсан хэвээр. Харин түүний энэ байдалд үгүй гэж хэлж чадахгүй чөтгөр "Чи кола ууж үзээгүй билүү?" гэж гайхан лавлахад Чонса хариу толгой дохив.

Тэюун гүнзгий амьсгаа аваад "Кола ч ууж үзээгүй амьтныг шууд архидахаар авч явж байдаг энэ Юүтаг дээ" гэж тэрээр бувтнан найзыгаа загнах агаад Чонса руу хараад "За чи эндээ хүлээж бай би явж авчхаад ирье" гэж түүнд хандаж хэлээд өөрийн бяцхан сахиусан тэнгэрийн хүссэн зүйлсийг нь худалдаж авахаар явлаа.

Тэд киногоо үзэхээр танхимд орж ирээд суудлаа эзлэн суусны дараа дэлгэц дээр бичлэг явж эхлэхэд Чонса уулга алдан "Ваааав үнэхээр том юмаа ёстой янзтай" гээд эрхий хуруугаа гозойлгоход Тэюун хөнгөн инээгээд "Бас эрхий хуруугаа гаргаж сураа юу? Намайг гадуур юм хийгээд явж байх хороонд та гуай ямар их юм сураа вэ айн?"

Чонса түүн рүү эрээ цээргүй хэлээ гаргаад "Би мундаг байгаа биз дээ?" гэж чин сэтгэлээсээ хэлэхэд Тэюун түүний толгойг илээд "За мундаг байна аа мундаг байна одоо чимээгүй байх ёстойгоо мэдэж байгаа биз дээ?" гэж зөөлхөн хоолойгоор асуух нь түүнийг харсан ямар ч чөтгөр тэрнийг Тэюун гэдэгт эргэлзэхэд хүргэхээр байлаа.

Angel 1004Where stories live. Discover now