XXV

344 60 7
                                    




Сэтгэлээ уудлах чөтгөр хоолойгоо засаад "Би өөрийгөө хэзээ ч ийм зүйл хийхийг хүснэ гэж бодож байгаагүй, гэхдээ чамтай бол би тэр хүмүүсийн хийгээд байдаг болзоог хиймээр байна" гэж бага зэрэг ичсэн янзтай хэлээд "Чиний гараас хөтлөөд гадуур зугаалаад хийж болох бүхнийг хийгээд хамтдаа инээлдээд хөгжилдөөд явмаар байна бас тэвэрч үнсэхийг хүсэж байна" гэснээ өөр тийшээ харан "Миний биед ямар сахиусан тэнгэр нь шүглэчихсэн юм бэ гэж бодох юм" хэмээн бувтнав.

Тэюуны сэтгэлийн үгсийг Чонса нэг бүрчлэн сонсон суух бөгөөд Тэюунаас ганц ч хором нүдээ салгасангүй. Эцэг эхгүй өссөн сахиусан тэнгэр ч мөн адил хайр гэх зүйлийн талаар ямар нэгэн ойлголтгүй бөгөөд энэ бүхэн түүний хувьд танил бус санагдана. Тэрээр нүдээ ч цавчилгүй ширтсээр "Би ч бас" гэж аяархан хариулахад Тэюун ам нь задартал инээмсэглэмээр байвч яг одоо жаргалдаа умбах цаг биш билээ.

"Ногоон өнгө ямар учиртай юм бэ?" гэх үгс Тэюуны анхаарлыг татаж тэрээр гайхсаар "Ногоон өнгө өө?" хэмээн лавлахад Чонса толгой дохиод "Чиний нүд ногоон өнгөтэй болчихсон байсан" ийн өөдөөс нь ширтэх чөтгөрийн нууцлагдмал ногоон нүдийг биширсээр өгүүлэх бол өөрийнх нь нүд ногоон болсонд Тэюун ихэд цочирдох аж.

"Би мэдэхгүй ээ" гээд нүдээ аниад хэсэг хугацааны дараа нээхэд нүд нь буцаад хэвэндээ орсон байв. Чонсагийн нүүрэнд тодорсон инээмсэглэл алга болж "Юу?" гэж лавлах бол чөтгөр санаа алдсанаа Чонсагийн гараас атган гарыг нь зөөлхөн үнсээд "Миний нүд ногоон өнгөтэй болж байгаагүй. Миний нүд уурлахаараа цагаан л болдог"

Сэтгэлийнх нь утсыг хөдөлгөх сахиусан тэнгэртэй учирснаас хойш нүднийх нь өнгө янз янзаар өөрчлөгдөж байгаа нь түүнийг түгшээж байлаа. Чонсатай уулзсанаас хойш уур хилэнгээс өөр сэтгэл хөдлөл гаргаж байгаатай холбоотой биз гэх дүгнэлтэд хүрнэ. Хайр гэх зүйлийг мэдрэх чадваргүй чөтгөр сахиусан тэнгэрт дурлаж түүнийг хайрлаж төрөл бүрийн мэдрэмж мэдэрч эхэлж байгаа нь сайны дохио мөн үгүйд эргэлзэх аж.

Тэюун нүдээ аниад Чонсатай духаа нийлүүлэн "Гэхдээ бид хоёр өөр ертөнцөөс ирсэн улс, бид тийм амар хамтдаа байж чадахгүй" хэмээн амьдралдаа анх удаа гашуудсан өнгө аястай өгүүлэв. Тэдний байгаа байрлал нэгнийхээ сэтгэлийг тайтгаруулах гэж буй мэт харагдах агаад хэн хэн нь бодит байдалтай эвлэрэхийг үл хүснэ.

"Гэхдээ би сүнсээ авах гэж ирэх бүртээ чамтай уулзаад байж болно шүү дээ" хэмээн Чонса байдлыг өөдрөг талаас нь харан бувтнахад амьдрал түүний бодож байгаагаас илүү хатуу болохыг мэдэх чөтгөр санаа алдаад "Тэд манай гэрийг манаад байж байна биз, магадгүй намайг ч хараандаа авчихсан байх" хэмээн бүхнийг нуулгүй хэллээ.


Angel 1004Where stories live. Discover now