XIV

227 36 4
                                    




Гүүрний хашлаган дээр зогсох сахиусан тэнгэр газар зогсох чөтгөр өөрт нь санаа тавьсанд ихэд  баярлан түүний гараас атгаж аваад инээмсэглэв. Чонса гийн цагаан даашинзын хормой болон түүний урт хар үс салхинд намирах бөгөөд нүүрэн дээр нь тусах нар түүний инээмсэглэлийг улам гэрэлтүүлж өгч  байлаа.

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй сэтгэл татам харагдах бөгөөд сахиусан тэнгэр гэдэг тодорхойлолтыг амилуулж буй Чонсаг харсан Тэюунд тийм гэхийн аргагүй мэдрэмж төрөх аж. Тэюун өөрийн харсан энэ дүр зураглалаас болж өөрийн эрхгүй инээмсэглэж эхлэх бөгөөд үүнийгээ өөрөө ч анзаараагүй байсан юм.

Яагаад ч юм Тэюун дүрсгүй бүтэлгүй сахиусан тэнгэрийг баярлуулахыг хүссэн учраас түүний  гараас барьсаар гүүрний зах хүртэл алхахаар зорив. Замын явцад Тэюун түүнээс хөтлөнгөө хашлага дээр элдвийн зүйл яриад алхах дэггүй сахиусан тэнгэрээс харцаа салгаж чадахгүй байлаа.

Чонса гийн яг л хорвоо дэлхийтэй танилцаж яваа сониуч таван настай охин шиг аашлах гэнэн  төрхийг нь харан үе үе бяцхан инээмсэглэл тодруулсаар. Хэрвээ яг одоо Акира эзнийхээ гаргаж байгаа дүр төрхийг харвал ухаан алдаад унах биз. Учир нь Тэюуныг ингэж аашилж байгаа нь анхны тохиолдол юм.

Тэюуныг ингээд инээгээд явж байхыг харах маш ховор тохиолдол бөгөөд тэрээр ихэвчлэн айдас аюул гэх мэдрэмжийг өөрөөсөө ялгаруулдаг нэгэн билээ. Тэюун зөвхөн бусдыг бассан инээд өөрөөсөө гаргадаг болохоос биш хэн нэгнийг өхөөрдөн инээдэг нэгэн биш шүү дээ.

"Чи миний амьдралд гарч ирснээс хойш улам ойлгомжгүй зүйлс тохиолдоод байх юм даа? Ямар ч үед өөртөө итгэлтэй юу хийхээ мэддэг байсан би, яг одоо чиний өмнө юу хийхээ огтхон ч мэдэхээ байчих юм"

"Яг л төөрдөг байшинд орчихсон мэт санагдаж байна буцаад орсон замаараа гарах уу? Аль эсвэл  цааш явж гарах ёстой гарцаар нь гарах ёстой юм болов уу? Хэрвээ эцэс хүртэл нь явбал чи тэнд байх уу? Эсвэл хий хоосон зүйл намайг угтаж авах юм болов уу?" хэмээн гүнд бодолд дарагдан дурдана. 

Харин түүний юу яриад байгааг Чонса үл ойлгон "Чи чинь юу яриад байгаа юм бэ? Хаана төөрдөг  байшин байгаа юм? Би лав олж харахгүй байна. Хоёулаа одоо төөрдөг байшин руу явах гэж байгаа юм уу?" гэж Тэюуны яриаг шууд утгаар нь ойлгосон нь илт байв.

"За ямар ч байсан эхлээд надад доошоо буухад минь туслаарай, бид гүүрний эцэст ирчихсэн байна Тэюунаа" гэж мишээсээр өгүүлэхэд Тэюун нэг ухаан орж өөрийгөө ямар утгагүй юм ярьсан талаар бодсоор санаа алдахтай зэрэгцэн тэрээр Чонсаг ядах юмгүй өргөөд доош буулгав.


Angel 1004Where stories live. Discover now