VII

405 72 32
                                    

Чонса нулимстай нүдээрээ түүн рүү хараад "Намайг уучлаарай... Би хэт их айсандаа яаж ч чадсангүй" хэмээн гэмшин уучлалт гуйхад Тэюуны харц зөөлөрч нүдэн бүрэн гүйцэд хэвийн өнгөндөө орлоо. Түүний уур бүрмөсөн гарсан бололтой.

"Гэхдээ чи өөрөө л гэнэт алга болоод намайг мэдэхгүй газар ганцааранг минь орхисон биз дээ?" хэмээн Чонса дуугүй байлгүй хариу гомдол гаргах үед Тэюун духаа үрсээр "Чамайг ингээд болохгүй газар луу гүйгээд явчихна гэдгийг мэдэж байсан бол ганцааранг чинь орхидоггүй байж л дээ"

"Би чамайг намайг албаар төөрүүлж хаячхаад сүнсийг минь аваад зугтсан л гэж бодсон" гэж хэлээд нусаа татав. Түүний энэ цуцангуй байдлыг харсан Тэюун бууж өгсөн байдалтай "Тийм ээ тийм, хэрвээ би чиний сүнсийг аваад чамайг энд үлдэхэд хүргээгүй бол ийм зүйл болохгүй байсан юм" гэсээр тэр өөрийгөө зүхэх аж.

Тэюуны бухимдаж байгааг харсан Чонса улам ихээр гэмшин "Энд чиний буруу байхгүй ээ болгоомжтой яваагүй нь миний л буруу харин ирж намайг аварсанд баярлалаа" хэмээн нусаа татсаар түүнд талархав.

Тэюун санаа алдаад "Хорвоо ертөнц чиний бодсоноос илүү аюултай мэдэв үү" ийнхүү хэлээд явж шүүгээгээ онгойлгон хувцас аваад Чонсад хувцсаа өглөө.

Тэюун "Энийг солиод өмсчих надад эмэгтэй хувцас байхгүй" түүнийг ингэж хэлэхэд Чонса өөрийнх нь даашинз урагдчихсан байгааг санаад "Одоо яадаг билээ? Хайран даашинз" хэмээн дотроо харамссаар Тэюуны гараас хувцсыг нь авлаа.

"Наадахаа өмсөөд тайвшраад наана хэвт" гэж Тэюун хэлчхээд цааш явж байснаа гэнэт зогсоод Чонса руу эргэж харлаа.

Түүнийг нүдээрээ дагуулан харж байсан Чонса гэмгүй харцаар түүн рүү харсаар "Яасан?" гэхэд "Наад хувцастайгаа далавчаа гаргаж болохгүй гэдгээ мартав аа!" хэмээн Тэюун сануулав.

Чонса толгойгоо хажуу тийшээ гилжийлгэн асуулт дүүрэн харцаар ширтсээр "Яагаад" хэмээн гайхан асууна. Түүнийг ийм хөлдүү байгаад Тэюун бухимдсаар "Тэгвэл наад хувцас чинь шууд урагдаад чи шалдан хоцрох болно шүү. Аан хэрвээ чи миний өмнө нүцгэн биеэ харуулмааргүй байгаа бол шүү дээ" гэж хэлээд ёжтой инээмсэглэх нь тэр.

Чонса гийн нүд томрон чухал зүйлийг санасан мэт барьсан хувцас руугаа харцаа шилжүүлэн "Энэ хувцас дэлхийн хувцас бололтой тэгэхээр ямар ч ид шидгүй болохоор далавч минь гарч ирэх дээ шууд урагдах юм байна"

Angel 1004Where stories live. Discover now