XII

368 60 37
                                    

Энд ирээд хэд хоносноо ч мэдэхээ байж байна одоо ёстой ямар нэгэн аргаар сүнсээ аваад буцах болно оо. Энэ хооронд юу ч хийгээгүй биш хийсэн шүү, хэд хэдэн удаа сүнсний ампулыг авах гэж үзсэн даанч бүгд бүтэлгүйтсэн.

Нэг удаа Тэюуныг хоолоо идээд сууж байхад нь араас нь гэтэж очоод ампулны уяанаас татаад золтой л Тэюуныг боогоод алчхаагүй. Тэр уяанаас нь татвал тасраад, аваад зугтчихна гэж бодсон болохоос биш тийм аймаар бат бөх байна гэж мэдээгүй. Тэр явдлаас болж Тэюуны гаргасан царай ёстой аймаар байсан.

Тэюун сэрүүн байхад ёстой авах боломж байхгүй.  Хэрвээ зөвхөн Тэюун ампулыг тайлаад тавиагүй бол шүү дээ. Тэгж бодоод нэг удаа Тэюуныг усанд орж байхад нь угаалгын өрөө рүү дайрч орсон тохиолдол ч бий. Түүнийг усанд орж байхдаа сүнсний ампулыг тайлаад ордог гэж бодсон учраас. Гэхдээ тэр ёстой ёстой буруу үйлдэл байсан юм байна лээ. Хэн хэн нь эвгүй байдалд ороод дууссан даа...

Ядаж байхад яг Тэюуныг үсээ угааж байхад нь дайрч орсныг ч хэлэх үү? Хөөрхий минь нүдэндээ саван оруулаад бөөн орилоон майлаан болоод нүд нь дараа нь улайчихсан. Харин энэ бүхний хэргийн эзэн болох сахиусан тэнгэр харж болохгүй зүйлээ хараад нүүр нь улайгаад дууссан билээ.

Сүүлийн арга ба Тэюуныг унтаж байхад нь авах аргаа хэрэгжүүлэхээр шөнийн гурван цагт сэрчхээд байж байгаа нь энэ билээ. Чонса унтаж байсан өрөөнөөсөө гэтэж гараад сэмээрхэн Тэюуны өрөөнд орж ирэхэд түүний бодсон шиг чөтгөр гуай унтаж байлаа.

Чонса гэтсэн хэвээр түүний хажууд очоод энэ удаад бүтэлгүйтэхгүй шүү эргэлзэхгүй шууд ав хэмээн өөртөө сануулан Тэюуны хүзүүнээс ампулыг авч байтал мөнөөх чөтгөр гэнэт нүдээ нээх нь тэр. Тэюун огцом өндийж ирээд гараа өргөн өөрийн хүчээ ашиглахад Чонса үүнээс цочин орилоод хойшоо унав.

Гэнэтийн довтолгооноос айсан сахиусан тэнгэр Тэюуны гараа чиглүүлсэн зүг рүү харвал хананд нүх гарсан байв. "Бурхан минь гэж хэрвээ би амжиж хойшоо унаагүй бол тэр нүх хананд биш миний цээжинд байх байсан байна шүү дээ" хэмээн тэрээр айснаас болж хүчтэй савлах зүрхэн дээрээ гараа тавиад өөрийгөө тайвшруулан газар суусаар л.

Тэюун нойрноосоо бүрэн гүйцэд сэрсэн бололтой газар суух Чонса руу харцаа шилжүүлэх бөгөөд түүнийг олж харан тийм гэхийн аргагүй харцаар ширтэнэ. Чөтгөрийн үл мэдэгдэх этгээд харц дөнгөж саяхан айж үхэх гэж байсан Чонсад нэмэр болохоос илүүтэйгээр нэрмээс болно.

Angel 1004Where stories live. Discover now