XVII

341 57 15
                                    


Юүтаг гэнэт юу яриад байгааг огтхон ч ойлгоогүй Чонса гайхсаар "Тэд гэж хэн ирж байгаа юм?" гэж бүлтгэнэн асуулт эрсэн харцаар харах бол Тэюун шууд халбагаа ширээ рүү шидсэнээ ширээнээс босоод явчихлаа. Түүнийг гал тогоог орхин явахтай зэрэгцэн Юүта суудлаасаа босоод түүний хойноос явах нь тэр.

Тэюун үсээ гараараа самнаад аль болох өөрийгөө тайван байлгах гэж хичээж байгаа нь илт байх бөгөөд тэрээр бухимдсан хоолойгоор "Хэзээ?" гэж хэлээд гүнзгий амьсгаа аван "Наашаа иртэл хэр удах юм шиг байна?" гэж туслахаасаа лавлан асуув.

Юүта ч мөн адил ямар хариу үйлдэл үзүүлэхээ үл мэдэн "Хоёр юм уу гурван хоногийн дараа хүрээд ирэхээр байна. Үүнээс өмнө чи түүнийг явуулах хэрэгтэй" хэмээн энэ удаад байдал үнэхээр бишдэж байгаа учир ямар ч сонголт байхгүй болохыг сануулна.

Саяхан уурлаж бухимдаж байсан чөтгөрийн царайнд зовлон болон шунал илэрч "Юүта би чадахгүй" хэмээн зөрүүдлэх гэхээсээ илүүтэйгээр цөхөрсөн хоолойгоор өгүүлнэ. Харин түүний найз үүнийг хараад найзыгаа өрөвдөж байсан ч тэдэнд ямар ч сонголт байхгүйг маш сайн мэдэж байгаа учир "Бид чадах ёстой. Хэн хэнийхээ төлөө чи түүнийг явуулах ёстой"

Хоёр чөтгөрийн дунд хэсэг хугацаанд чимээгүй орчин ноёрхох бөгөөд тус бүрдээ өөр гарах гарц бодож байлаа. Тэюуны хувьд түүнд Чонсаг явуулахгүй гэсэн тодорхой болон чухал шалтгаан бий. Харин Юүта гийн хувьд тэрээр бяцхан сахиусан тэнгэрийн авч ирэх халуун дулаахан уур амьсгалд дасаагүй гэвэл худлаа болно.

"Хэрвээ би түүнийг явуулбал дараа нь түүнтэй дахиж уулзаж чадахгүй бол яах юм бэ?" ийнхүү Тэюун хэлэхэд түүний нүдэнд гуниг харагдаж байсан юм. Найзыгаа анх удаа ийм эргэлзсэн мөн төөрөлдсөн байдалтай байхыг харж буй Юүтад ч тавгүй санагдаж байсан ч тэрээр ийм нөхцөл байдалд өөрийгөө илүү хатуу байх ёстойг сануулан "Хэрвээ тэр чамайг боддог бол дэлхий рүү буцаж ирэхдээ чам дээр ирж уулзах болно оо" гэж найзыгаа аргадна.

Юүта гийн аргадах гэж хэлсэн хоосон үгсийг сонссон Тэюун муухан инээмсэглээд "Намайг боддог бол над дээр хүрч ирнэ ээ? Намайг бодож над дээр ирэх нь юу л бол" хэмээн хэлээд хэлээрээ жавжаа хатгав. Энэ мөчид юу ч хэлээд найзынхаа сэтгэлийг тайтгаруулж сэтгэлийн шуналыг нь дүүргэж чадахгүй гэдгээ ухаарсан Юүта "Маргааш гэх өдрийг түүнтэй өнгөрөө, сүүлийн удаа гээд хийхийг хүссэн бүхнээ хийгээд дараа нь сүнсийг нь өгөөд явуулаарай"

Angel 1004Where stories live. Discover now