XXI

314 62 9
                                    




Тэюун Чонсаг хүргэж өгснийхөө дараа шууд гэртээ шилжин ирсэн байх агаад яг одоо түүнд юу ч хийх тэнхэл байхгүй мэт санагдан яг л түүний хамаг хүчийг сороод авчихсан юм шиг мэдрэмж төрж байлаа. Зочны өрөө рүүгээ шилжсэн учир Тэюуныг гэнэт гарч ирснээс болж нөгөө гурав цочих нь тэр. Гэхдээ яг одоо Тэюунд тэдний яах нь хамаагүй байсан тул хөлөө чирсээр өөрийнхөө өрөө рүү явахаар зүглэтэл араас нь Юүта дуудав.

Тэюун эргэж харахгүйгээр ямар ч сэтгэл хөдлөлгүй "Тэр явчихсан санаа зоволтгүй" гэж хэлээд өрөөндөө орон хаалгаа алгуурхан хаачхаад орон дээрээ унаад өгөв. Яг одоо Тэюунд зүгээр л унтаад өгөх хүсэл төрөх бөгөөд түүнд мэдрэгдэж байгаа энэ шинэ мэдрэмжүүд огтхон ч таалагдахгүй байлаа.

Өөрийнхөө эзнийг тийм байдалтай хөлөө чирсээр явахыг харсан гурав араас нь санаа зовсон байдалтай үлдэнэ. Акира түрүүлж ам нээн "Тэр гайгүй байгаа?" гэхэд санаа нь зовсон чөтгөр "Ихэд баргар харагдаж байна шүү" хэмээн өөртөө итгэлгүй хоолойгоор хариулав.

"Чонса аюулгүй гэртээ буцсан бололтой" ийн Акико санаа алдан өгүүлэхэд Юүта төөрөлдсөн царайлсаар "Одоо бид яах уу?" хэмээн найздаа санаа нь зовсоор түүнийг жаргалтай байлгах талаар бодох ч яахаа үл мэднэ. Тэдний яриаг сонсож байсан Акира хүртэл уруу царайлан "Мэдэх юм алга өө. Чонсаг энд байсан хугацаанд хөгжилтэй байсан юмсан"

Муур хүртэл хэрээтэй санаа нийлэн "Би аль хэдийн санаад эхэлчихлээ" гэж гунигтайгаар зарлахад Акира "Гэр нэг л хоосон оргиод байх чинь" хэмээн Чонсагийн эзгүй байдалд дасаж өгөхгүй дуугарна. Ингэж дуусахаас өөр аргагүй байсныг мэдэх Юүта "Одоо Тэюуныг там руу авч яваад аав дээр нь хүргэж өгөөд би гэр лүүгээ буцах минь" хэмээн гараараа нүдээ нухан хэллээ.

Гэвч бүх зүйлс Юүтагийн бодсон шиг болоогүй юм. Маргааш өглөө нь Юүта Тэюуныг аав дээрээ оч гэж ятгасан боловч Тэюун түүний үгэнд орсонгүй. Чөтгөрийн зөрүүд занг дийлэхгүй Юүта сүүлдээ шантарч, бууж өгч эхэлж байлаа.





"Би явлаа та хэд гэртээ үлдээрэй гэрээс холдож болохгүй шүү" хэмээн чөтгөрийн эзэн тушаасан хоолойгоор хэлэхэд Юүта гайхсаар "Чи хаашаа явах гэж байгаа юм бэ?" ийн лавлах ч Тэюун асуултанд хариулалгүй "Хэрвээ Чонса намайг байхгүйд ирвэл намайг шууд дуудаарай" хэмээн нөгөө хэддээ захисаар өөрөө там руу шилжин явчхав.

Тэюуныг явсны дараа Акико бусад руугаа хараад "Сая тэр царайг нь харсан уу? Тэр харц нь бүр хэнийг ч алахад бэлэн байсан" гэж ихэд санаа зовсон хоолойгоор хэлэхэд Акира санаа алдаад "Буцаад нөгөө чөтгөрийн хэвэндээ орчихсон байна шүү дээ" хэмээн урам нь хугарсан янзтай хариуллаа.

Angel 1004Where stories live. Discover now