XVIII

219 37 3
                                    




Харин гал тогооны өрөөнд Юүта, Акико, Акира гурав үлдэх бөгөөд Юүта аяга тавгаа угааж байх хооронд Акико хажуу дахь тавцан дээр хэвтэн Акира түүний хажууд суух аж. Тайван байдлыг Акико эвдэн "Зөв шийдвэр гаргасан гэж бодож байна уу? Гэхдээ зөв ч бай буруу ч бай их ухаантай алхам байлаа" гэж Юүтаг бишрэн өгүүлэхэд Юүта түүний юу яриад байгааг ойлгохгүй "Юу?" гэлээ.

Акира ч ам нээн алмайрсан аястай "Тийм шүү ёстой янзтай! Ямар сайн жүжиглэдэг юм бэ чи? Би бүр итгэх шахсан шүү" гэхэд Юүта улам ихээр гайхсаар бүр төөрөлдөж орхив. Тэрээр "Та хоёр чинь юу яриад байгаа юм бэ?" гэж төөрсөн хүүхэд шиг асуулаа.

"Чи тэдэнд ирээдүй байхгүйг мэдээд Чонсаг хүчээр явуулах гэж тэднийг ирж байна гэж худлаа хэлсэн юм биш үү?" хэмээн Акико асуухад Юүта аягаа угаахаа болиод усаа хаагаад Акико руу харан "Акико би худлаа яриагүй ээ, тэд ирж байгааг би харсан" гэж үл ойлголцлыг тайлбарлаж хэллээ.

Акико "Юууу? Тэд үнэхээр ирж байгаа хэрэг үү? Чөтгөр аваг Чонсаг хурдан явуулахгүй бол болохгүй юм байна шүү дээ" гэж таагүй мэдээг сонсоод түгшин зарлахад Акира баргар хоолойгоор "Тэгэхээр жүжиг биш жинхэнээсээ байж ээ" гээд түүний хоолой цааш оров.

Юүта нойтон гараа арчаад санаа алдан "Энэ аргийг хэрэглэж болох талаар бодсон ч би Чонсаг хүчээр Тэюунаас салгаж чадахгүй юм байна лээ. Магадгүй Тэюун түүнийг хайрлаж сурах ч юм билүү? Энэ жоохон итгэл найдварыг алдахыг хүсэхгүй байна" ийнхүү өөрийн бодлоо хуваалцахад Акико "Тэр энгийн нэг чөтгөр биш шүү дээ Юүта, би үнэхээр их хүсэж байгаа ч энэ бодит үнэн"

"Тэюун Чонсаг хайрлах нь миний хувьд хий хоосон мөрөөдөл болж байна" гэж чөтгөрийн тэжээвэр муур гуниг тээсэн хоолойгоор хэмээхэд түүний хажууд зогсох чөтгөр "Тэр заавал аав шигээ байх ёстой биш биз дээ? Ямар нэгэн байдлаар өөр байх ч юм билүү тэгээд тэр нь одоо илэрч байгаа ч юм уу?" ийнхүү байдлыг гэгээлэг талаас нь харах гэж үзнэ.

Акико "Гэхдээ л тэр ямар ч хайрыг мэдэрч хэнийг ч хайрлаж чадахгүй харгис үхлийн бурхан болох тамын эзний цор ганц хүү Тэюун шүү дээ! Тэр төрсөн цагаасаа л хэн нэгнийг хайрлах чадваргүй мөн хайрлах заяагүй төрсөн нэгэн" хэмээн харгис үнэнийг зарлаж орхив.

"Тэюун өөрөө ч их төөрсөн харагдсан" ийнхүү хэлэхдээ тэрээр дотроо үнэхээр найзыгаа өрөвдөж байлаа. Хэрвээ түүнд хувь тавиланг өөрчлөх хүч байсан бол аль хэдийнээ энэ төвөгтэй асуудлыг нэг тийшээ болгох байсан.

Angel 1004Where stories live. Discover now